Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ
Гадаад мэдээ

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

Урлаг Урлаг03/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн поп од Жастин Тимберлейк лайм өвчтэй /хачигт бореллиоз/ гэж оношлогдсон тухайгаа пүрэв гарагт шүтэн бишрэгчдэдээ хэлжээ.

Дэлхийг тойрон хийсэн аялан тоглолтоо дуусгаад удаагүй байгаа 44 настай, NSYNC хамтлагийн гоцлол дуучин асан тэрбээр Инстаграм хуудсаараа дамжуулан энэ талаараа хуваалцсан байна. “Энэ бол хамгийн хөгжилтэй, хөдөлгөм, биед ачаалал ихтэй, зарим үед хэцүү тоглолт байсан” хэмээн аялан тоглолтынхоо талаар бичжээ.

“Бусад зүйлээс гадна би эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарсан бөгөөд лайм өвчтэй гэж оношлогдсон, та бүхний санааг чилээх гэсэндээ бус харин хөшигний ард миний тэмцэж байсан зүйлийн талаар мэдээсэй гэсэндээ үүнийг та бүхэнтэй хуваалцаж байна” хэмээн тэрбээр бичсэн байна.

Лайм өвчин нь Хойд Америк, Европ даяар ой модонд амьдардаг хачгаар зөөвөрлөгддөг нянгаас үүсдэг. Бие өвдөх, ядрах, булчин сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд зарим тохиолдолд эд, үе мөч, дархлааны тогтолцоог гэмтээж болзошгүй.

“Can’t Stop The Feeling” хит дууны эзэнЖастин Тимберлейк өнгөрсөн онд Нью-Йоркийн ойролцоох нэгэн жижиг сууринд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баривчлагдсаны дараа олны шүүмжлэлд өртөж байв. Хожим нь тэрбээр ялаа хөнгөрүүлэхийн тулд гэм буруугаа хүлээж, нийгэмд тустай ажил хийжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.