Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна
Гадаад мэдээ

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

Урлаг Урлаг05/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дани улсын нийслэлийн эрэгт сүндэрлэдэг лусын дагинын хөшөөг буулгах асуудал хүмүүсийн маргааны нэг сэдэв болжээ.

Урлаг судлаачдын хурц шүүмжлэлийн дараа тус улсын урлаг соёлын байгууламжуудыг хариуцдаг агентлаг Копенхаген хотын тэнгисийн эргийн хуучин бэхлэлт Драгор Фортын нэг хэсэгт байрладаг “Том Лусын Дагина” нэртэй хөшөөг буулгах хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргасан байна.

Шалтгаанаа 4:6 метрийн хэмжээтэй, 14 тонн жинтэй уг хөшөөг түүхэн байгууламжийн өнгө төрхтэй зохицохгүй гэж тайлбарлажээ.

Урлаг судлаач Матиас Кригер тус хөшөөг “ур хийц муутай, порнограф дүрслэлтэй” хэмээн шүүмжилж байсан бол Берлингске сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ сэтгүүлч Сорин Готфредсен “Эрчүүдийн мөрөөддөг эмэгтэй ямар байх ёстойг дүрсэлсэн энэ хөшөө олон эмэгтэй өөрийн биеийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд саад болохоор байна” гэж бичжээ.

Гэвч хөшөөг урласан барималч Питер Бек шүүмжлэлтэй санал нийлэхгүй байгаа юм.

Тэрбээр лусын дагинын хөхийг хөшөөний хэмжээтэй харьцуулбал “яг тохирсон харьцаатай” гэж тайлбарлажээ.

Анх уг хөшөөг 2006 онд “Бяцхан лусын дагина” нэртэй өөр нэг хөшөө байрладаг газрын ойролцоо босгосон юм байна.

Гэвч оршин суугчдын шүүмжлэлийн улмаас 2018 онд Драгор Фортод шилжүүлэн байрлуулж байжээ.

Ханс Кристиан Андерсены үлгэрт дүрслэгддэг лусын дагинын өмнөх хөшөөг хэтэрхий жижиг гэсэн жуулчдын шүүмжлэлийг сонсоод “Том Лусын Дагина”-ыг бүтээх санааг олсноо Бек тайлбарладаг.

Тэр бас Драгор Фортын олон оршин суугч хөшөөнд нь дуртайгаа байнга илэрхийлдэг, хөшөөгөө байрлуулах газар Копенхагены хаа нэгтээ олдоно гэдэгт найдаж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Starbucks” эрүүл мэндийн чиглэлд анхаарч, кокосын усан суурьтай бүтээгдэхүүн гаргана

25/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Louis Vuitton” анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

21/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Риккардо Беллини “Valentino”-г чиглүүлнэ

21/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдийн гэгээлэг ертөнцөөр аялуулах “Diorling” цуглуулга гарчээ

25/08/2025

“Starbucks” эрүүл мэндийн чиглэлд анхаарч, кокосын усан суурьтай бүтээгдэхүүн гаргана

25/08/2025

“Оскар”-т оролцох бүтээлийг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ

25/08/2025

“Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”-д гар урлалын 200 гаруй бүтээлийг дэлгэлээ

25/08/2025

Соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

25/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.