Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Шинжлэх ухаан»Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав
Шинжлэх ухаан

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

Урлаг Урлаг05/08/2025Шинэчлэгдсэн:05/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улс шинжлэх ухааны судалгааны үнэ цэн, нөлөөллийн индексээр дэлхийн 221 орноос 137, Азид 39 дүгээр байрт жагсжээ. Энэхүү эрэмбийг Туркийн эрдэмтэн Мурад Алпер, Чихан Догерын хамтран байгуулсан, Британид төвтэй “AD scientific index” үнэлгээний байгууллага шинжлэх ухааны нээлт, инновацын бүтээгдэхүүний баталгаажуулалт, хувь судлаач, эрдэмтний гүйцэтгэлийн индекс, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгийн идэвхтэй үйл ажиллагаа зэрэгт үндэслэн 2021 оноос гаргаж эхэлсэн байна.

Өнөө жилийн индексийг тооцохдоо 221 улс дахь 24 мянга гаруй байгууллагын 2.6 сая судлаач, эрдэмтнийг хамруулжээ. Шинжлэх ухааны салбарт хамгийн нөлөө бүхий улсын тэргүүнд АНУ, Британи, БНХАУ бичигдсэн аж. Эдгээр орон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллагын болон 1000 хүн тутамд ногдох эрдэмтэн, судлаачийн тоогоороо ч эхний байруудад оржээ. Тухайлбал, АНУ-д энэ чиглэлийн 3200 орчим төв, хүрээлэн, 460 мянга гаруй судлаач бий бол БНХАУ-д 1160-аад байгууллага, гүйцэтгэл өндөртэй 105 мянган эрдэмтэн бий гэнэ.

Харин манай улсад эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажилладаг их, дээд сургууль, хүрээлэн, төв нийлсэн 17 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд нийтлэл, өгүүлэл тогтмол хэвлүүлдэг 900 гаруй судлаач эдгээрт ажилладаг аж. Тэгвэл энэ судлаачдын h-index буюу нийт бүтээлийн болон эшлэлийн үзүүлэлт 20-41, эдгээрийн харьцаа 0.61-ийн хооронд буй нь дунджаас дээгүүр түвшний үзүүлэлт гэдгийг дээрх байгууллагаас онцолжээ. Монгол Улсын шинжлэх ухааны салбарын бүтээмж, нөлөөллийн индексийн үнэлгээнд МУИС, ШУТИС, ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын хувь нэмэр, үүрэг голлох нөлөөтэйг ч дурдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026
Дотоод мэдээ Урлаг

Академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025
Шинжлэх ухаан Урлаг

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

27/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эд Ширан есөн улсад аялан тоглоно

21/01/2026

“Bridgerton” цувралын дөрөвдүгээр бүлэг нэгдүгээр сарын 29-нд цацагдана

21/01/2026

Дэвид Бекхэм: Хүүхдүүд алдаа гаргадаг, алдаа гаргах ч эрхтэй

21/01/2026

Ноос ноолууран бүтээгдэхүүнээ олон улсын хувцас загварын үзэсгэлэнд сурталчлав

21/01/2026

“Чингис хаан” үндэсний музей олон улсын өвийн хүрээлэнтэй хамтарна

21/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.