Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Люмино” хамтлагийн гишүүн MC: “Насан туршдаа” дууг бодит амьдралаас сэдэвлэсэн
Дуу хөгжим

“Люмино” хамтлагийн гишүүн MC: “Насан туршдаа” дууг бодит амьдралаас сэдэвлэсэн

Урлаг Урлаг06/08/2025Шинэчлэгдсэн:06/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

24 жилийн өмнө зохиогдож сонсогчдын хүртээл болсон “Насан туршдаа” дуу нь албан ёсны клиптэй болсноор “Люмино” хамтлагийн түүхэнд үзэгчдийн хүсэлтээр хийсэн хоёр дахь клип болж байна.

“Насан туршдаа” дууны талаар “Люмино” хамтлагийн гишүүн МС бидэнтэй өөрийн түүхээ хуваалцлаа.

MC: 2001 оны зун энэхүү дуу маань зохиогдон гарч байсан. Бид нар “Энд гарч ирэв” цомгоо гаргачхаад, тэр зун нь энэ дууг араас нь гаргаж байлаа. Тэгээд 2002 оны зун сая клип нь хийгддэг энэ (RMX) хувилбар нь гарч байсан. Тухайн үедээ гарч байсан нэгэн солонгос дуунаас аяны санааг авч үгийг нь би зохиож хөгжмийг миний бие Аранза ахтай хамтран найруулж, Аранза ах маань хөгжим тоглож, бичлэгийг “Мичид” рекордс дээр бичүүлж, Гантөр ах маань гитар тоглож өгч байсан.

Тухайн үед гадагшаа явж сурах гэдэг “урсгал” залуучуудын дунд ид хүчээ авч байсан үе. Тийм болохоор энэ дуу гарах цаг хугацаа нь тэгж таарч тухайн үедээ супер эморлын дуу болж байлаа. Тухайн үед миний үерхэж байсан охин гадагшаа явж сурах болоод энэ дууг бичиж байсан. Учир нь хамтлагаа сонгож эндээ үлдэх эсвэл гадаадад сургуульд хамт явах гэдэг 2 сонголт дээр үлдэж байсан. Би өөрийн сэтгэлээ дуу болгон үлдээгээд өөрийн хүсэл мөрөөдлөө сонгож эндээ үлдсэн. Хэрэв тэр үед гадагшаа явах сонголтыг хийсэн бол Lumino- гийн оргил үед хийгдсэн дуунууд тухайн цаг үедээ буюу 2001-2005 оны үеүдэд гарахгүй байсан байх. Тэр үе одоогийнх шиг цахимжсан байгаагүй болохоор тэр. Хосуудын аль нэг нь гадагшаа сургууль соёлд явдаг урсгал их хүчтэй байсан учраас энэ дуу тухайн үедээ хүчтэй сэтгэл хөдлөлд хүмүүсийг автуулсан байх гэж боддог. Дээр нь “Насан туршдаа” дуу нь хиймэл зохиол биш үнэн сэтгэлийн үгстэй байсан учир өдийг хүртэл дуулагдсаар ирсэн байх. Бид тухайн үед 19-21 насны залуучууд байлаа. Өнөөдрийн хувьд бол шинээр гэрлэж буй хосуудын хурим дээр ихээр дуулагддаг болсон дуу. “Насан туршдаа бие биенээ хайрлаарай” гэж ерөөн хэлээд бид энэ дуугаа дуулж өгдөг. Ажиглаад байхад зохиогч хүмүүсийн бодит амьдралаас зохиогдож гарсан дуунууд хийсвэр зохиогдсон дуунуудаасаа илүү урт настай амьдардаг мэт санагддаг даа.

27 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн бүх цаг үед хамт байсан сонсогчдоо наймдугаар сарын 16-нд болох “THE ONE” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тасалбарыг eventx.mn болон shoppy.mn-ээс авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн гэрэл зургаас

20/04/2026
Дуу хөгжим Урлаг

К-поп агентлагууд “Coachella”-тай дүйцэх наадам зохион байгуулна

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Их Британид Хатан хаан II Элизабетын хөшөөний төслийг танилцуулав

22/04/2026

Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ

22/04/2026

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх

22/04/2026

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.