Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна
Гадаад мэдээ

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

Урлаг Урлаг06/08/2025Шинэчлэгдсэн:06/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Netflix”-ийн “KPop Demon Hunters” анимейшн кино нээлтээ хийснээс хойш, үзэлтээрээ тэргүүлж “Netflix”-ийн шилдэг 10 киноны жагсаалтад багтаад буй. Өмнөд Солонгосын охидын хамтлагийг харуулах энэхүү анимейшн нь олон улсад эрчээ аваад байна. Үзэгчид “Hunter/X” болон “Saja Boys” хамтлагийг бодит хамтлаг мэт хүлээн авч, дараагийн уран бүтээлийг хүлээхэд хүрээд буй.

Анимейшн охидын хамтлаг болох “Hunter/X”-ийн “Golden” хэмээх дуу нээлтээ хийснээсээ хойш хэдхэн долоо хоногийн дотор асар хурдтай дэлхийг байлдан дагуулж, “Billboard”-ийн хамгийн өрсөлдөөнтэй жагсаалтуудыг тэргүүлж, түүхэнд байгаагүй амжилт тогтоолоо.

Энэ долоо хоногт “Golden” дуу “Streaming Songs” жагсаалтын хоёрдугаар байрнаас тэргүүн байр руу урагшилж, АНУ-ын хамгийн их тоглогдсон дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн анхны охидын хамтлаг болж түүхэнд нэрээ бичлээ. Өмнө нь бодит, эсвэл зохиомол аль ч охидын хамтлаг энэ амжилтад хүрч байгаагүй юм.

Мөн уг дуу “Billboard Global 200” болон “Global Excl. U.S.” жагсаалтад дахин тэргүүлж, хоёр дахь удаагаа дэлхийн №1 хит болж байна.

“Hunter/X”-ийн асар хурдтай амжилт нь ганцхан дуугаар хязгаарлагдахгүй. Тэдний ард буй “KPop Demon Hunters” кино өөрөө ч “Netflix” дээр дэлхий даяар өндөр амжилтад хүрээд байна. Уран сайхны хувьд к-поп урлаг, тулаант, уран зөгнөлт олон элементүүдийг хослуулсан уг кино гарсан даруйдаа “Netflix”-ийн дэлхийн №1 үзэлттэй уран бүтээл болж, 70 гаруй орны жагсаалтыг үзсэн тоогоороо тэргүүлсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дуу хөгжим Урлаг

Отгон “Нансалмаа” Э.Адъяасүрэн дуурийн дуучдаас хамгийн халуухан нүцгэлэлтийг хийв

16/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан” үндэсний музей дэлхийд алдартай шинжлэх ухааны хэвлэлийн газартай хамтарна

17/12/2025

Бристолийн музейн цуглуулгаас 600 үзмэр хулгайлагджээ

17/12/2025

Ирэх онд “Gemini” хиймэл оюуныг iPhone, iPad-д нэвтрүүлнэ

17/12/2025

“Бээжин Биенналь 2025”-д оролцох монгол уран бүтээлчид тодорлоо

17/12/2025

“Дэлхийн морьтнууд” төсөл олон улсын наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртжээ

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.