Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Disney” компани “Hulu” платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ
Гадаад мэдээ

“Disney” компани “Hulu” платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ

Урлаг Урлаг08/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хэмжээнд үзвэр үйлчилгээ, телевиз, энтертайнмент зэрэг салбарт жил ирэх тусам хүчээ авч буй технологийн дэвшил бол стрийминг үйлчилгээ юм. Олон сувагтай кабелийн телевиз үздэг байсан хэрэглэгч нар сүүлийн 20 орчим жилийн дотор “Netflix”, “Hulu”, “HBO Max” зэрэг стрийминг үйлчилгээний аппликейшны хэрэглэгчид болж хувирсан. Гэвч эдгээр платформуудын дундаас нэг нь ирэх жилээс бүрмөсөн зогсоож, хаахаар болжээ.

“Disney” компанийн зүгээс “Hulu” платформыг 2026 онд хааж, өөрсдийн давхар хөгжүүлж буй “Disney+” платформтой нэгтгэхээр болсноо лхагва гараг /2025.08.06/-т зарласан байна.

Дээрх мэдэгдлийг “Disney” компанийн гүйцэтгэх захирал Боб Игер, санхүү хариуцсан захирал Хью Жонстон нар компанийн хоёрдугаар улирлын орлогын тайланг танилцуулах үеэрээ мэдэгджээ. Энэхүү зоримог шинэ төлөвлөгөө нь “Hulu” болон “Disney+” аппликейшны үйлчилгээг нэгэн үндсэн платформ болгон нэгтгэх томоохон санаачилгын нэг хэсэг юм гэж Игер, Жонстон нар хэлсэн байна. Ингэснээр хэвлэл мэдээллийн компани илүү өнгөлөг хэрэглэгчийн интерфэйсийг санал болгохын зэрэгцээ өөрсдийн програмын үр ашгийг дээшлүүлж, платформын сурталчилгааны үйлчилгээгээр дамжуулан орлогоо нэмэгдүүлэх болно гэж найдаж байгаа ба энтертайнмент, кино, дуу хөгжим, гэр бүлийн хөтөлбөр, мэдээ мэдээлэл, спортын контентуудыг нэгдсэн нэг платформд байршуулах болно гэдгийг онцолжээ.

Хоёр платформын контентуудыг нэгтгэх ажлыг хэдийнээ эхлүүлээд байгаа бөгөөд ирэх саруудад Hulu платформын контентын санг “Disney+” платформын санд оруулах ажил хийгдэх ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026
Кино Урлаг

Бодит хэргээс сэдэвлэсэн “Шинжээч” цуврал үзэгчдийн хүртээл болно

12/05/2026
Кино Урлаг

“Цагаан хадны өнгө” киног “MetFilm Sales” компани олон улсын зах зээлд түгээнэ

12/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.