Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Шинжлэх ухаан»74 сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтны үлдэгдэл олджээ
Шинжлэх ухаан

74 сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтны үлдэгдэл олджээ

Урлаг Урлаг12/08/2025Шинэчлэгдсэн:12/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чилийн Патагония бүс нутгаас үлэг гүрвэлийн үед амьдарч байсан хулгана шиг хэмжээтэй бяцхан хөхтөн амьтны чулуужсан үлдэгдэл олджээ.

“Yeutherium pressor” гэдэг нэртэй уг амьтан 30-40 грамм жинтэй бөгөөд 74 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч байжээ. Ингэснээр тухайн цаг үед амьдарч байсан, Өмнөд Америкийн энэ бүс нутгаас олдсон хамгийн жижиг хөхтөн амьтан энэ болж байна.

Чилийн их сургууль болон Чилийн эртний хөхтөн амьтдын судалгааны төвийн судлаачдын багийг ахалсан Ханс Пушелийн хэлснээр, уг олдвор нь араа шүдтэй эрүүний жижиг хэсэг болон өөр хоёр араа шүдний ёзоор юм.

Энэхүү нээлтийн талаар энэ сард Их Британийн шинжлэх ухааны “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтэлжээ. Судлаачид Сантьяго хотоос өмнө зүгт 3000 км-ийн зайд орших Чилийн Магалланес мужийн Рио де Лас-Чайнасын хөндийгөөс уг үлдэгдлийг олсон байна.

“Yeutherium pressor” нь жижиг мэрэгчтэй төстэй хэдий ч нугасан хошуут шиг өндөглөдөг, эсвэл имж, опоссум зэрэг шиг үр төлөө уутандаа тээн явдаг хөхтөн амьтан байсан гэж таамаглаж байна. Шүднийх нь хэлбэрээс үзэхэд харьцангуй хатуу ногоогоор хооллодог байжээ.

Эдгээр бяцхан хөхтөн амьтан нь тухайн үеийн үлэг гүрвэлүүдийн адилаар 66 сая жилийн өмнө Цэрдийн галавын төгсгөлд гэнэт устаж үгүй болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

27/10/2025
Шинжлэх ухаан Урлаг

ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгов

21/10/2025
Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын шинжлэх ухааны олимпиадаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ

21/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

27/10/2025

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө

27/10/2025

“Radiohead” хамтлагийн гоцлол дуучин Том Йорк дахин хэзээ ч Израилд тоглолт хийхгүй

27/10/2025

Төрийн соёрхолт Д.Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож эхэлжээ

27/10/2025

“Надад ирээгүй хайр” олон ангит киногоор үзэгчдийн байлдан дагуулж буй жүжигчин Н.Нархажид гэж хэн бэ

27/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.