Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»2025 оны дэлхийн хамгийн царай муутай нохой эзэндээ 5000 ам.долларын шагнал авчирчээ
Гадаад мэдээ

2025 оны дэлхийн хамгийн царай муутай нохой эзэндээ 5000 ам.долларын шагнал авчирчээ

Урлаг Урлаг12/08/2025Шинэчлэгдсэн:12/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Петунья хэмээх дуудлагатай англи-франц булдогийн эрлийз нохой 2025 оны “Дэлхийн хамгийн царай муутай нохой” тэмцээний ялагч боллоо.

Хоёр настай Петунья болон эзэн Шеннон Найман нар энэ сарын 8-нд АНУ-ын Калифорни мужийн Санта Роза хотод болсон Сонома мужийн наадмын үеэр тэмцээний тэргүүн байрыг эзэлж, 5000 ам.долларын шагнал хүртжээ.

Мөн бэлэн мөнгөний шагналаас гадна, тэмцээний ивээн тэтгэгчдийн нэг болох Mug Root Beer брэндийн хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэх лаазны зурагт багтаж, 8-р сарын 11-нд NBC-ийн “TODAY” шоунд оролцох юм байна.

“Тэр өөрийгөө маш сайн мэдэрдэг. Олны анхаарлын төвд орж, хайр энхрийлэл хүртэж, хүмүүс эрхлүүлэхэд тэр үнэхээр дуртай” гэж эзэн нь ярьжээ.

Анх Петуньяг Лас Вегас дахь хяналтгүй үржүүлэгчийн нэгэн газраас аварч, “Luvable Dog Rescue” байгууллагаар дамжуулан Орегон руу авчирчээ. Орегонд ирээд тэр яаралтай хагалгаанд орж, амьсгалахад хүндрэлтэй болгож байсан тагнайг засах мэс засал хийлгэж байв.

Харамсалтай нь, Петунья үсгүй төрхтэй болсон нь анхны үржүүлэгчийн ёс зүйгүй хандсаны үр дагавар байв.

Дэлхийн хамгийн муухай нохой шалгаруулах тэмцээн бараг 50 жилийн турш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд “нохдыг өвөрмөц, онцгой болгодог төгс бус чанаруудыг онцолдог” гэж тэмцээний албан ёсны цахим хуудсанд бичжээ.

“Энэ тэмцээн царай муутай нохдыг шоолох зорилготой биш, харин тэдний гайхалтай зан чанарыг хуваалцаж, ертөнцөд тэд үнэндээ үзэсгэлэнтэй гэдгийг харуулах зорилготой” хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ. Тэмцээнд оролцсон ихэнх нохдыг амьтны хоргодох байр болон үржлийн фермээс аварчээ. Тиймээс энэ тэмцээн нөгөө талаараа бүх амьтныг хайрлах, үрчилж авахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад чухал үүрэгтэй байдаг аж.

2024 онд тэргүүн байрыг эзэлсэн 8 настай, хэл нь унжсан Wild Thang хүртсэн. Тэр таван жилийн турш оролцсоны эцэст түрүүлсэн бөгөөд гөлөг байхдаа нохойн ханиад (distemper)-аар өвчилж, шүд нь зөв ургаагүйгээс хэл нь унждаг болсон байв. Мөн урд нэг хөл нь байнга салгалдаг гэдгээрээ онцлогтой аж.

2024 оны ялагч
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

13/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

13/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

13/08/2025

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

13/08/2025

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг тайзнаа дахин амилна

13/08/2025

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.