Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ
Гадаад мэдээ

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

Урлаг Урлаг13/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

К-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг Өмнөд Солонгосын “Seventeen” хамтлаг Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад /ЮНЕСКО/ 250 мянган ам.доллар хандивлажээ.

Буяны үйлсэд зориулсан “Joopiter Gifts: sacai x Seventeen” хэмээх дуудлага худалдааны явцад цугларсан хандивын мөнгийг мягмар гарагт НҮБ-ын агентлагт гардуулан өгсөн тухай хөвгүүдийн хамтлагийн менежментийг хариуцдаг “Pledis Entertainment” агентлаг мэдээлсэн байна. Энэхүү хандивыг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж буй Дэлхийн залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах ажээ.

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-гийн залуучуудын сайн санааны элчээр ажилладаг юм. 2023 онд 13 гишүүнтэй тус хамтлаг Парис хотноо ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр жил тутам нэг удаа болдог ЮНЕСКО-гийн залуучуудын 13 дахь чуулга уулзалтад оролцон үг хэлж, уран бүтээлээ толилуулж байв. Ингэснээр тэд ЮНЕСКО-гийн томоохон чуулганд оролцож үг хэлсэн анхны К-поп уран бүтээлчид болсон юм.

“Seventeen” өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн залуучуудын төлөөх сайн санааны элчээр томилогдсоныхоо дараа тус байгууллагатай хамтран дэлхийн залуучуудыг дэмжих хөтөлбөрийг санаачилж, нэг сая доллар хандивлажээ. Одоо энэ мөнгийг сайн сайхан ирээдүйн төлөө өөрсдийн санаачилсан төслүүдийг хэрэгжүүлж буй дэлхийн өнцөг булан бүр дэх залуучуудын 100 багийг дэмжихэд зарцуулж байна.

“Бид анх уран бүтээлээ туурвиж эхэлснээсээ хойш өнөөг хүртэл өөрсдийн үзэж туулсан туршлага, сэтгэл хөдлөлөө хөгжмөөр дамжуулан илэрхийлж ирсэн учраас Олон улсын залуучуудын өдөр бидний хувьд илүү утга учиртай санагддаг. Бид дэлхийн өнцөг булан бүрд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүйлэн зүтгэж буй бүх залууст урам зориг бэлэглэхийг хүсэж байна” гэж тус хамтлагийн мэдэгдэлд дурджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

“MTV VMAs” наадмын шилдгүүд тодорлоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгажээ

09/09/2025

Швейцарын Цюрихийн Риетберг музей энэ сарын 7-ны өдөр Монголын соёлыг онцоллоо

09/09/2025

“Nouvelle Vague” кино албан ёсоор “Chanel” загварын ордонтой хамтран ажиллажээ

08/09/2025

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

08/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.