Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ
Гадаад мэдээ

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

Урлаг Урлаг13/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Одоогоор мэдэгдэж буй хар нүхнүүдээс хамгийн том нь байж болох магадлалтай, сансар огторгуйн гүнд Дэлхийгээс 5 тэрбум орчим гэрлийн жилийн зайд орших хар нүхийг одон орончид илрүүлжээ.

SDSS J1148+1930 гэж нэрлэгдэх галактикийн төвд орших үлэмж том хар нүхний масс нь Нарныхаас 36,3 тэрбум дахин их байгаа нь онолын хувьд байж болох массны бараг дээд хязгаар болж байна. Харьцуулваас, манай Сүүн зам галактикийн төвд орших хар нүхны масс нь Нарныхаас ердөө 4,3 сая дахин илүү.

Өмнө нь хийж байсан нарийвчлалын алдаа ихтэй хэмжилтүүдээс ялгаатай нь гэвэл, энэ удаад өндөр нарийвчлалтай шинэ аргыг хэрэглэснээр уг хар нүхний массыг тогтоож чаджээ. Тодорхой хэлбэл, “таталцлын линзчлэл” гэдэг ховор үзэгдлийн ачаар уг объектыг илрүүлсэн байна.  Мөн “Сансар дахь морины тах” гэж нэрлэгддэг систем нь илүү алсад орших объектын гэрлийг хазайлгадаг линз-галактикаас тогтдог бөгөөд үүнийг судалсан нь галактикийн төв дэх хар нүхний массыг тогтоох боломжийг олголоо.

“Бидний илрүүлсэн үлэмж том хар нүх “унтаа байдалд” байгаа учир материудыг сорон залгихгүй байгаа” гэж Бразилын Риу-Гранди-ду-Сул их сургуулийн судлаач Карлос Мело-Карнейро тайлбарлалаа.

Мөн судлаачид галактикийн төвийг тойрон эргэлдэж буй объектуудын хөдөлгөөнийг судлахдаа оддын кинематикийн аргыг хэрэглэсэн байна. Түүнчлэн “Сансар дахь морины тах” үзэгдлийг 2007 оноос хойш ажигласны үр дүнд маш өндөр нарийвчлалтай өгөгдлүүдийг олж авч чаджээ.

SDSS J1148+1930 галактик нь олон галактикуудын хоорондоо нийлэх үйл явцын дүнд үүссэн гэдгээрээ онцлогтой. Галактикуудын төв орших хар нүхнүүд ч мөн адил хоорондоо нийлснээр асар том биетийг үүсгэдэг. Энэ удаагийн нээлт нь хэт их масстай хар нүхнүүд хэрхэн үүсдэг талаарх ойлголтыг илүү тодорхой болгож өглөө.

Онолын хувьд, томоохон галактик бүрийн төвд хэт их масстай хар нүх байдаг бөгөөд түүнийг тойрон одод ба бусад биетүүд эргэлдэн хөдөлдөг. Хар нүхнүүд хэмжээ хязгааргүйгээр өсөж томрох боловч бодит байдал дээр Орчлон ертөнцийн наснаас хамааран тэдгээрийн хэмжээ хязгаарлагдана. Сансар огторгуй 13,8 тэрбум жилийн турш оршин тогтнож байгаа гэж эрдэмтэд үздэг учраас хамгийн том хар нүхний хэмжээ нь Нарны масснаас 50 тэрбум дахин их байх боломжтой.

Судалгааны дүнг “Monthly Notices of the Royal Astronomical Society” сэтгүүлд нийтэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Шинжлэх ухаан Урлаг

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Су Хён Филиппиний брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.