Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ
Гадаад мэдээ

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

Урлаг Урлаг15/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо лхагва гараг /2025.08.13/-т Мексикийн талд асар үнэ цэнтэй нэгэн гар бичмэлийн хуудсыг буцаан өгчээ. Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортес гарын үсэг зурснаас хойш ойролцоогоор 500 жилийн дараа, Мексикийн үндэсний архиваас уг баримт бичгийг хулгайлснаас хойш хэдэн арван жилийн дараа энэхүү үйл явдал боллоо.

Холбооны мөрдөх товчооноос мэдэгдсэнээр, уг гар бичмэл олон жилийн турш олон хүний гар дамжсан тул хэнд ч хариуцлага тооцохгүй ажээ. “Энэ бол 1527 оны хоёрдугаар сарын 20-нд Эрнан Кортес гарын үсэг зурсан гар бичмэлийн хуудас мөн” гэж Холбооны мөрдөх товчооны Урлагийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн гишүүн, тусгай төлөөлөгч Жессика Диттмер мэдэгдсэн байна. Тухайн үед Эрнан Кортес одоогийн Мексикт ирснээс хойш хоёр жилийн дараа буюу 1521 онд Ацтекийн эзэнт гүрнийг байлдан дагуулж байв.

Мексикийн Үндэстний ерөнхий архивын ажилтнууд 1993 онд Эрнан Кортесийн гарын үсэгтэй баримт бичгийн цуглуулгыг бичил хальсанд буулгаж байх үедээ гар бичмэлийн 15 хуудас алдагдсан байсныг илрүүлжээ. Эдгээр хуудсыг 1985-1993 оны хооронд хулгайлсан гэж үздэг байна.

Мексикийн тал өнгөрсөн онд эдгээр хуудсыг олоход Холбооны мөрдөх товчооны Урлагийн гэмт хэрэгтэй тэмцэх багаас тусламж хүсжээ. Улмаар тус товчоо эрэн хайсны дүнд баримт бичгийг олсон боловч хэнд байсныг нь мэдэгдээгүй байна. Нью-Йорк хотын цагдаагийн газар, АНУ-ын Хууль зүйн яам, Мексикийн Засгийн газар уг ажиллагаанд оролцжээ.

Ийнхүү Холбооны мөрдөх товчооноос Эрнан Кортестой хамаарал бүхий хоёр дахь баримт бичгийг Мексикийн Засгийн газарт буцааж өглөө. 2023 онд тус агентлаг Эрнан Кортесын 16 дугаар зууны үед бичсэн захидлыг буцаан өгчээ. “Ийм баримт бичгүүдийг соёлын үнэт зүйл гэж үздэг бөгөөд Мексикийн түүхэнд хамаарах чухал цаг үеийг харуулдаг тул мексикчүүд түүхээ илүү сайн ойлгож мэдэхийн тулд архивт хадгалдаг” гэж Жессика Диттмер ярилаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.