Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нимбэгтэй усны ач ус
Дуу хөгжим

Нимбэгтэй усны ач ус

Урлаг Урлаг25/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lemon_gerl_by_waif_girl1825637132014-03-25-11-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уг гарлын хувьд тайлагдашгүй түүхэн нууц байсаар ирсэн амин дэмийн эх булаг, цитрусын төрлийн “лимон” хэмээх гайхалтай жимсний үүх түүх дундаршгүй юм.

Энэтхэг, Бирм, БНХАУ зэрэг улсуудад ургуулж эхэлсэн лимон жимсийг дэлхийн олон оронд эрүүл зөв амьдралын эх булаг болгон хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн өнө эртний түүхтэй билээ.

Ингээд уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэхээс эхлээд зүйл бүрийн ашиг тустай лимон жимсний үр ашгийг хүртэх хамгийн энгийн алхам болох “нимбэг”-тэй усны хэрэглээ болон бидний биед үзүүлэх эерэг нөлөөний талаарх дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Биеийг цэвэршүүлнэ.
Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай.

Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна.
Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ.

Амны хөндийг эрүүл байлгана.
Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ.

Жингээ хасахад тустай.
Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурьдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй юм байна.

Ханиадыг нам дарна.
Амин дэмээр баялаг тул биеийн дархлааг сайжруулж ханиад томуунаас сэргийлэх байгалийн шалгарсан эм болно.

Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй.
Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.

Гоо сайхандаа санаа зоволтгүй боллоо.
Лимон бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдэгрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.

Эцэст нь:
Хэрэв та 70 хүртэлх кг жинтэй бол 1/2 лимоныг 250 мл усанд хийж өдөрт 2 удаа ууна.
Харин 71 ба түүнээс  жинтэй бол нэг бүтэн лимоныг 250 мл усанд хийж уух ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер ThunderZ-ийн “Tengri: Gegeen” дуу 24 цагийн дотор Youtube сувагт 500 мянга гаруй хандалт авчээ

15/01/2026
Дуу хөгжим Урлаг

Поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсны ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

15/01/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

14/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дубай шоколаднаас санаа авч бүтээгдсэн амттан Өмнөд Солонгосын зах зээлийг байлдан дагуулж байна

15/01/2026

Дэлхийн хамгийн хөөрхөн муурыг шалгаруулжээ

15/01/2026

Моцартын суут бүтээлүүдийг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Монголын тайзнаа амилуулна

15/01/2026

М.Нарангэрэл: Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ, улсаараа “Go Mongolia” шиг нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг

15/01/2026

“Орхон шарга”-аар түүх бүтээсэн Монголын анхны циркчин

15/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.