Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Gen Z, Alpha үеийнхний хэрэглэдэг Skibidi, Delulu зэрэг шинэ үгсийг Кэмбрижийн толь бичигт албан ёсоор нэмжээ
Гадаад мэдээ

Gen Z, Alpha үеийнхний хэрэглэдэг Skibidi, Delulu зэрэг шинэ үгсийг Кэмбрижийн толь бичигт албан ёсоор нэмжээ

Урлаг Урлаг20/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Англи хэл нь дэлхий дахины өргөн ашиглагддаг хэл төдийгүй хэл шинжлэл, утга уран зохиол, цаашлаад шинэ үгсийн санг тэлэхээр, академик орчинд хөгжөөд зогсохгүй, TikTok, YouTube зэрэг нийгмийн сүлжээнд төрөн гарч буй тренд үг хэллэгийг ч мөн шинжлэх ухааны өнцгөөс судалж эхэлжээ.

Үүний нэг тод жишээ нь, Кэмбрижийн толь бичиг онлайн хувилбартаа skibidi, delulu зэрэг Gen Z болон Alpha үеийнхний хамгийн түгээмэл хэрэглэдэг эд зүйлийн оноосон нэр үгсийг нийтдээ 6,000 гаруй шинэ үг хэллэгийн хамт албан ёсоор нэмжээ. Энэ нь цахим соёл англи хэлний хөгжилд хэр хүчтэй нөлөө үзүүлж буйг тодорхой харуулж байна.

Skibidi гэдэг нь YouTube-ийн алдарт “Skibidi Toilet” цувралаас үүдэлтэй бөгөөд заримдаа “гоё”, “муу” гэсэн эсрэг утгаар, эсвэл бүр огтхон ч тодорхой утгагүйгээр, зүгээр л хошигнол болгон ашиглагддаг. Харин Delulu нь “Delusional” буюу бодит бус, хийсвэр зүйлд итгэх гэсэн үгийн товчлол. Нийгмийн сүлжээнд өөрийгөө хөгжилтэйгөөр шоглох, мөрөөдөлдөө автсан байдлыг илэрхийлэхдээ өргөн хэрэглэдэг юм.

Түүнчлэн шинэчлэлд tradwife (уламжлалт гэрийн эзэгтэйн амьдралын хэв маяг), red flag (харилцааны анхааруулга шинж), work wife (ажлын газрын хамгийн ойр хамтрагч) зэрэг нийгмийн соёл, харилцааны өөрчлөлтийг илтгэх үгс багтжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.