Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Louis Vuitton” анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна
Гадаад мэдээ

“Louis Vuitton” анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

Урлаг Урлаг21/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эдүгээ 170 жилийн түүхийг бичиж буй “Louis Vuitton” брэнд энэ сард өөрсдийн нүүр будалтын бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Гоо сайхны салбарт тус үйл явдал нь өндөр хүлээлт үүсгэж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа тухайн брэнд өөрийн нэрийн нүүр будалтын цуглуулгаа танилцуулах гэж байгаа нь энэ билээ.

Louis Vuitton анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна (фото 1)
Louis Vuitton анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна (фото 2)

“La Beauté Louis Vuitton” нэртэйгээр танилцуулагдах гэж буй багц цуглуулгад 55 төрлийн улаан өнгийн суурьтай уруулын будаг, 10 төрлийн уруулын тос, найман төрлийн нүдний будаг багтах ажээ. Цуглуулгыг “Louis Vuitton”-ий шинэхэн гоо сайхны бүтээлч захирал, домогт нүүр будагч Пэт Макграт гардан хөгжүүлсэн бөгөөд уруулын будгийн үндсэн орцод ши тос болон гиалуроны хүчлийн нийлмэл найрлагууд багтжээ. Мөн тус бүтээгдэхүүн нь 12 цагийн турш тогтцоо хадгалагдахаас гадна гамба цэцэг, мэлрэг болон сарнай цэцгийн охиор баяжуулсан гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

“Harper’s Bazaar” сэтгүүлийн мэдээлснээр уруулын будаг 160 ам.доллар, нүдний будаг 250 ам.доллароор худалдаалагдах бөгөөд мэдээж хэрэг тус брэндийн дэлхий даяарх “Louis Vuitton” брэндийн нэрийн дэлгүүрүүдээр зарагдаад зогсохгүй онлайн худалдаанд албан ёсоор нэвтэрч цаашид өөр олон шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар төлөвлөгдсөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions” наадмын шилдгээр шалгарлаа

26/06/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: BTS-ийн Жимин Парисын загварын долоо хоногт “Dior”-ын элч төлөөлөгчөөр оролцлоо

24/06/2026
Хувцас загвар Урлаг

“Anna Cashmere” Лондонд VIP загварын шоугаар шинэ коллекцоо танилцууллаа

24/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

05/07/2026

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

04/07/2026

ШИНЭ КЛИП: Гавьяат жүжигчин, дуучин Л.Банзрагч “Наадмын өглөө”

04/07/2026

“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны нээлт боллоо

04/07/2026

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болно

04/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.