Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Майкл Жордан, Коби Брайант нарын зурагтай карт 12.9 саяар зарагджээ
Гадаад мэдээ

Майкл Жордан, Коби Брайант нарын зурагтай карт 12.9 саяар зарагджээ

Урлаг Урлаг26/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Майкл Жордан, Коби Брайант нарын зураг бүхий сагсан бөмбөгийн карт өнгөрсөн бямба гарагт болсон дуудлага худалдаагаар 12.932 сая ам.доллараар зарагдсанаар түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн спортын карт болжээ.

Техас муж улсын Даллас хотод “Heritage Auction” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулсан “The 2007-08 Upper Deck Exquisite Collection Dual Logoman” нэртэй картанд хоёр тамирчны зураг, тэдний гарын үсэг, өмсгөлүүдийнх нь дээр байдаг NBA-ийн лого багтжээ. Уг картыг хэн худалдан авсан нь тодорхойгүй байна.

“Энэхүү картын эрэлт асар өндөр байсан, учир нь түүн дээр хамгийн шилдэг хоёр тоглогчийн зураг, өмсгөлийн хэсэг, гарын үсэг зэрэг бүх зүйл багтсан байсан” гэж “Heritage”-ийн Спортын дуудлага худалдаа хариуцсан захирал Крис Айви долоодугаар сард мэдэгдэж байв.

“Upper Deck” арилжааны картын компаниас 2004-2009 оны хооронд гаргасан “Dual NBA Logo Autographs” цувралд сагсан бөмбөгийн супер оддыг нэг картад хамтад нь гаргасан байдаг. Карт бүрийг цөөн тоогоор гаргасан бөгөөд картууд дээр Майкл Жордан, ЛеБрон Жеймс, Скотти Пиппен нар 8 удаа, Коби Брайант 11 удаа дүрслэгджээ.

Дуудлага худалдааны өмнө уг картыг 6 сая ам.доллароор зарагдана гэж таамаглаж байсан боловч үнийн дээд амжилт тогтоосон байна. Өмнө нь “1952 Topps Mickey Mantle” бейсболын карт 2022 онд 12.6 сая ам.доллароор зарагдаж байв.

Бямба гаргаас өмнө хамгийн өндөр үнээр зарагдсан сагсан бөмбөгийн карт бол Стефен Көрригийн 2009-2010 онд шинэ тоглогч байх үеийнх нь зураг бүхий карт бөгөөд уг карт 2021 онд 5.9 сая ам.доллароор зарагдсан байна. Лигийн лого бүхий картууд цуглуулагчдын дунд хамгийн их эрэлттэй байдаг.

Гэхдээ Жордан-Брайант нарын карт нь спортын дурсгалын зүйлсээс хамгийн үнэтэй зарагдсан эд зүйл биш юм. 1932 оны Дэлхийн цувралын үеэр “Чикаго Кабс” багтай хийсэн тоглолтод Бэйб Рутийн өмсөж байсан өмсгөл 2024 оны наймдугаар сард 24.12 сая ам.доллароор зарагдаж байсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав

26/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“KPop Demon Hunters” анимэйшн дэлхий нийтийг байлдан дагуулж байна

26/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Starbucks” эрүүл мэндийн чиглэлд анхаарч, кокосын усан суурьтай бүтээгдэхүүн гаргана

25/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав

26/08/2025

“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийн нээлт энэ сарын 30, 31-нд болно

26/08/2025

Зохиолч Л.Жимээ “Тэнгисийн эрэг дээрх 247” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацагт зориулж ном бичжээ

26/08/2025

Уран бүтээлчид бүтээлээ түгээж, орлогоо өсгөх шинэ суваг нээгдлээ

26/08/2025

“Кино уран бүтээлчдийн нэрс буюу титр” ном хэвлэгдлээ

26/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.