Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ энэ намар дөрвөн уран бүтээлээ толилуулна
Театр

УДЭТ энэ намар дөрвөн уран бүтээлээ толилуулна

Урлаг Урлаг27/08/2025Шинэчлэгдсэн:27/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид энэ оны үзвэрийн жилийн нээлтээ В.Краснагоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Ц.Болдоржийн “Хайрын виз”, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Южин О’Нилийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” зэрэг жүжгээрээ хийх гэж байна.

Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг  нь УДЭТ-ын тайзнаа 2010 онд нээлтээ хийж, 2018 онд дахин тоглогдож, 2022 онд мөн тайзнаа тавигдсан билээ.

Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралыг ёжтойгоор харуулсан инээдэмтэй жүжиг юм.

Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв.

Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.

Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн  “Туульсын театр”-ын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг үзэгчдийг сорьж чаддаг.

Жүжгийн үйл явдал дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.

Эл зохиолыг Но­белийн шаг­налт, Америкийн жүжгийн зохиолч Южин О’Ни­л “Desire under the elms” нэртэйгээр 1924 онд бичсэн байдаг. Түү­ний зохиолуудад Гре­кийн эмгэнэлт жүж­гийн хэв маяг, америк мө­­рөө­дөл ба түүнийг тойрсон материализм, анги хоо­рон­дын ялгаа гүнз­гий ажиглагддаг.

“Хай­лаас модны доор ча­майг хүлээнэ” бол энэ бүг­дийг шин­гээсэн, хөн­дөх санаа, агуулга тун өр­гөн бү­хий бүтээл юм.

Анх 1996 онд УДЭТ-ын тайз­наа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжгийг энэ удаа “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” нэртэйгээр толилуулж буй нь энэ бөгөөд жүж­­гийн ерөнхий найруу­лаг­чаар Төрийн шаг­налт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наран­баа­тар, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэл­тэн Т.Ганхуяг, бүжиг, хөдөлгөөний най­руу­­лаг­чаар Г.Ган-Очир ажил­ласан.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг энэ сарын 17, 18-нд тоглоно

15/09/2025
Театр Урлаг

ФОТО: “Хайрын виз” жүжгээс  

14/09/2025
Театр Урлаг

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.