Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Харри Поттер”-ын анхны найруулагч шинэ Хагридын дүрд шүүмжлэлтэй ханджээ
Гадаад мэдээ

“Харри Поттер”-ын анхны найруулагч шинэ Хагридын дүрд шүүмжлэлтэй ханджээ

Урлаг Урлаг28/08/2025Шинэчлэгдсэн:28/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“The Sorcerer’s Stone”, “The Chamber of Secret” sзэрэг кинонуудыг найруулсан “Харри Поттер” төслийн анхны найруулагч Крис Колумбус HBO-гийн шинэчилсэн “Харри Поттер” цувралын Хагридийн дүрийг хараад сэтгэл гонсойсон талаараа хуваалцжээ.

Тодруулбал Крис Колумбус “The Rest Is Entertainment” подкастад оролцох үеэрээ “Харри Поттер цувралын дүрүүдийн зургийг хараад ‘яг л бидний хийж, санаачилж байсан хувцсыг өмсчихсөн байна’ гэж бодсон. Тэгээд хэсэг хугацаанд ‘яг дуурайлгаж хийх юм бол дахиж шинэчлэн хийх ямар хэрэгтэй юм бэ?’ гэж өөрөөсөө асуусан. Би илүү шинэлэг, сонирхолтой зүйл тус цувралаас хүлээж байсан ч яг л анхны хувилбарыг тэр чигээр нь хуулчихсан мэт санагдсан” хэмээжээ.

Гэсэн хэдий ч найруулагч Крис Колумбус шинэхэн цувралын бүх зүйлд шүүмжлэлтэй хандаагүй бөгөөд “нэг талаараа déjà vu ч юм шиг” хэмээн онцлон дурджээ. Тэрээр өмнө нь HBO-гийн шинэчилсэн цувралд оролцохгүй гэдгээ Variety сэтгүүлд ярьж байсан бөгөөд “Би Харри Поттерын ертөнцөд өөрийнхөө хувилбарыг хийчихсэн. Миний хийх зүйл дууссан” гэж хэлж байсан билээ.

Харин HBO-гийн шинэчлэн бүтээж буй Харри Поттер цуврал 2027 онд цацагдахаар төлөвлөгдөж байна.

Харри Поттерын анхны найруулагч шинэ Хагридын дүрд шүүмжлэлтэй хандлаа (фото 1)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Дисней”-н “Tangled” уран сайхны киноны зураг авалт Испанид албан ёсоор эхэлжээ

14/07/2026
Кино Урлаг

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026
Кино Урлаг

Жүжигчин Сэм Нилл 78 насандаа таалал төгслөө

14/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Адууны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэж, үндэсний бичиг соёлоороо дамжуулан адууны соёлыг сурталчлав

15/07/2026

ФОТО: “Тайга” фестивалиас

15/07/2026

“Гоцлол бүжигчин” гэх тодорхойлолтоор бүжигчид тэтгэвэрт гарч чадахгүй байна

15/07/2026

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026

Монголоос урьд өмнө нь олдоогүй содон дүрслэлтэй буган чулуун хөшөө Завхан аймгийн Сонгино суманд бий

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.