Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Өргөсөөр бүрхэгдсэн “хачин жигтэй” үлэг гүрвэл байсныг илрүүлжээ
Гадаад мэдээ

Өргөсөөр бүрхэгдсэн “хачин жигтэй” үлэг гүрвэл байсныг илрүүлжээ

Урлаг Урлаг30/08/2025Шинэчлэгдсэн:30/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их биеэрээ дүүрэн урт ясан өргөстэй үлэг гүрвэлийг “хамгийн хачин жигтэй” үлэг гүрвэлүүдийн нэг гэж үзэж байгааг “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурджээ.

Одоогоос 165 сая жилийн өмнө манай гараг дээр амьдарч байсан Спикомеллус нь танк шиг биетэй гэдгээрээ алдартай өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн бүлэг болох дэлхийн хамгийн эртний анкилозавр ажээ.

Спикомеллусын зургийг 2019 онд Мароккогоос олдсон нэгэн хавирганы ясны хэлбэрээс үлгэрлэн палеотологичид гаргажээ. Харин шинээр олдсон үлдэгдлүүд нь судлаачдад ер бусын үлэг гүрвэлийн талаар илүү тодорхой дүр зургийг гаргахад тус дөхөм боллоо.

Тэдгээр чулуужсан олдворыг судалж үзэхэд, уг амьтан нь бүх хавиргандаа холбогдсон ясан өргөснүүдтэй байсныг харуулсан бөгөөд энэ нь урьд өмнө нь амьдарч байсан эсвэл устаж үгүй​​ болсон сээр нуруутан амьтдын аль ч төрөлд байгаагүй зүйл юм гэж лхагва гараг /2025.0827/-т нийтлэгдсэн судалгаанд дурдсан байна.

Төслийн ахлагч, Бирмингемийн их сургуулийн профессор Ричард Батлер чулуужсан олдворуудыг “гайхалтай ач холбогдолтой нээлт” хэмээн тодорхойлжээ. “Спикомеллус бол бидний олж илрүүлсэн хамгийн хачирхалтай үлэг гүрвэлүүдийн нэг” гэж тэрбээр хэлсэн байна.

Лондоны Байгалийн түүхийн музейн профессор Сюзанна Мейдментийн хэлснээр, уг өргөст хуяг нь анх биеэ хамгаалах зорилгоор үүссэн боловч хожим нь эрэгчин эмэгчнээ татах, өрсөлдөгчдөө айлгах зорилгоор ашиглагддаг болсон байх магадлалтай ажээ.

“Спикомеллус нь биеийнхээ бүх хэсэгт тархсан олон янзын өргөстэй байсан, тухайлбал, хүзүүндээ нэг м урт өргөснүүдтэй, мөн ташаан дээгүүрээ дээшээ чиглэсэн асар том өргөснүүдтэй байсан. Бид урьд өмнө нь ийм зүйлийг ямар ч амьтанд харж байгаагүй” гэж тэрбээр тайлбарласан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн шинэ жилийн өвөрмөц ёслолууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.