Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дуучин Жесси Жэй хөхний хорт хавдрын мэс засалд хоёр дахь удаагаа орох болжээ
Гадаад мэдээ

Дуучин Жесси Жэй хөхний хорт хавдрын мэс засалд хоёр дахь удаагаа орох болжээ

Урлаг Урлаг31/08/2025Шинэчлэгдсэн:31/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн дуучин Жессика Корниш буюу Жесси Жэй өнгөрсөн зургаадугаар сараас эмчилгээ эхэлсэн тул аялан тоглолтоо цуцалж буйгаа пүрэв гарагт инстаграмм хуудсаараа дамжуулан фэнүүддээ зарлав.

Тэрбээр ирэх аравдугаар сард Их Британи болон Европ, арваннэгдүгээр сард Америкт аялан тоглолтоо хийхээр товлоод байсан юм. 37 настай дуучин бүсгүй хөхний хавдрын мэс засалд хоёр дахь удаагаа орох болжээ.

Тэрбээр уг бичлэгтээ, “Би энэ оны сүүлчээр хоёр дахь удаагийн мэс засалд орно. Энэ тийм ноцтой биш. Гэхдээ миний аялан тоглолтын үеэр таарч байгаа тул тоглолтоо цуцлахаас аргагүй боллоо.

Иймд Их Британи, Европт хийх тоглолтоо ирэх 2026 оны 4-р сард, харин Америкт хийх тоглолтоо цуцалж байна. Ийм зүйл болсонд намайг уучлаарай. Надад маш их гунигтай байна. Гэхдээ эрүүл мэнд чухал. Би зөв шийдвэр гаргаснаа мэдэж байна” гэжээ.

Жесси Жэй эрүүл мэндийн хатуу сорилтуудтай нүүр тулсан. Тэрбээр найман настайдаа зүрхний өвчнөөр оношлогдож, 18-тайд хөнгөн цус харвасан бол 2020 онд түр зуур сонсголгүй болсон.

2021 оны арваннэгдүгээр сард үр зулбасны дараа 2023 онд Скай Сафир Корниш хэмээх хүүгээ төрүүлсэн. Дуучин, ая зохиогч тэрбээр Домино, Прайс Таг, Банг Банг нартай хамтарч Английн дуучдын жагсаалтыг гурван удаа тэргүүлсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026
Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.