Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв
Гадаад мэдээ

Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв

Урлаг Урлаг31/08/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. Тэрбээр эр нөхөр нь оюун ухааны хувьд түүнийг орхиж буй талаар, ярих чадвараа бараг мартсан талаар ярьжээ.

“Die Hard” киноны од Брюс фронтотемпорал дементиа оноштой, эрүүл мэндийн хувьд таагүй байдалтай байгаа билээ.

49 настай Хеминг Уиллис “ABC News”-ийн хөтлөгч Дайан Сойертай хийсэн ярилцлагадаа 70 настай жүжигчний амьдралын тухай, мөн эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээ орхисон түүний гурван жил хэрхэн өнгөрч буй талаар ярьжээ.

“Брюс одоо ч маш хөдөлгөөнтэй, биеийн ерөнхий эрүүл мэнд маш сайн байгаа. Гагцхүү түүний тархи л ажиллахгүй байгаа юм” гэж тэрбээр наймдугаар сарын 26-нд цацагдсан ABC-ийн тусгай нэвтрүүлэгт орохдоо ярьжээ.

Гэр бүл нь 2023 оны хоёрдугаар сард Брюсийг фронтотемпорал дементиа (FTD) гэсэн оноштой болсныг зарласан. Энэ өвчин ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолддог ба ярих, зан авир, бусадтай харилцах чадварт нөлөөлдөг байна. “Түүний ярих чадвар алдагдаж байгаа. Бид гэхдээ дасан зохицсон. Түүнтэй харилцах өөр арга замтай болсон” хэмээн Хеминг Уиллис ярив.

Мөн тэрбээр Брюсийн өвчний эхэн үеийн шинж тэмдгүүдийг дурдаад “Эхэндээ их ярьдаг, идэвхтэй байсан ч бага багаар дуугаа хурааж эхэлсэн. Бид гэр бүлээрээ цуглах үед ч бүрэгшиж, гунигтай мэт харагддаг болсон” гэв. Жаахан хүү байхдаа ээрч гацдаг байсан зуршил нь эргэн илэрч, үгсээ мартдаг болсон байна.

“Тэр маш халуун дулаан, энэрэнгүй хүн байсан. Гэтэл эсрэгээрээ хүйтэн хөндий мэт болж өөрчлөгдөх нь үнэхээр айдас төрүүлсэн” гэжээ.  Сэтгүүлч түүнээс өмнөх зан чанарынх нь ул мөр одоо илэрдэг эсэх тухай асуухад Хеминг Уиллис нулимсаа барьж ядан “Өдөр бүр биш ч гэлээ бид зарим үед олж хардаг. Түүний минь тэр халуун дулаан инээд. Заримдаа нүднийх нь оч, үл ялиг инээмсэглэл тодроход яг л урьдынх шиг санагддаг. Гэхдээ тэр мөчүүд маш хурдан сарничихдаг. Хэцүү ч гэсэн нөхөр маань одоо ч миний хажууд байгаад нь би талархдаг” гэжээ.

Эмма Хеминг Уиллис уг өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Түүний хэлснээр FTD-г  хоёр туйлт эмгэг, дунд насны хямрал, сэтгэл гутралтай андуурах нь элбэг аж. Тэрбээр асаргаа сувилгааны талаар ном бичиж, энэ есдүгээр сарын 9-нд хэвлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

“Онош тавьсны дараа надад FTD-ийн талаар жижигхэн танилцуулга өгсөн. Гэтэл би юу ч ойлгоогүй, айдаст автсан. Зүгээр л нэг хоосон нүх рүү унаж байгаа мэт санагдсан” хэмээн тэр дурсжээ.

Брюсийн өмнөх эхнэр Деми Мур болон тэдний гурван охин, мөн Эммагийн хоёр охинтой хамт Уиллисийн эрүүл мэндийн байдлын талаар олон нийтэд үе үе мэдээлсээр ирсэн. Энэ зун охин Талулла Уиллис (31 настай) аавтайгаа хамт байгаа зургаа Инстаграмдаа тавьсан бол Деми Мур гуравдугаар сард Брюсийн 70 насны төрсөн өдрийг тохиолдуулан сэтгэл хөдөлгөм зургуудаа хуваалцсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

07/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нобелийн долоо хоног эхэллээ

07/10/2025

“It: Welcome to Derry” цуврал аравдугаар сарын 26-наас үзэгчдэд хүрнэ

07/10/2025

“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 10-наас дахин толилуулахаар болжээ

07/10/2025

ФОТО: “Гүн гэрийн гүнж” үндэсний дууриас

07/10/2025

“Амьдралыг тэтгэгч O2” модерн балет тоглоно

07/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.