Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ Г.Доржсамбуугийн нэрэмжит ажлын байранд суурилсан “Жүжигчний ангийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ
Театр

УДЭТ Г.Доржсамбуугийн нэрэмжит ажлын байранд суурилсан “Жүжигчний ангийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ

Урлаг Урлаг02/09/2025Шинэчлэгдсэн:06/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл урлагийн их сургууль, Улсын драмын эрдмийн театрын хамтран хэрэгжүүлж буй ажлын байранд суурилсан “Жүжиглэх урлаг хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

1990-1992 онд нэрт найруулагч Г.Доржсамбуугийн санаачилгаар анхны “Театр студи” ангийн жүжигчдийг бэлтгэх сургалтыг эхлүүлж байсан арвин баялаг уламжлалтай. Уг уламжлалыг үргэлжлүүлэн баяжуулж Г.Доржсамбуугийн нэрэмжит ажлын байранд суурилсан бакалаврын зэрэг олгох “Жүжигчний ангийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УДЭТ-ын захирал, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, СУИС-ийн сургалт эрхэлсэн проректор Д.Одсүрэн, нэрт найруулагч Г.Доржсамбуугийн гэр бүл, шавь нар, театрын ахмад уран бүтээлчид оролцлоо.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр шинэ хичээлийн жилийн эхлэлийг билэгдэж цан цохиж, Үндэсний урлагийн их театрын найрал хөгжим, УДЭТ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолт өрнөж, энэ хичээлийн жилд элсэн суралцаж буй 30 оюутнуудын төлөөлөл хичээлийн анхны хонх цохин шинэ хөтөлбөрийн эхлэлийг тунхаглав.

Энэхүү ажлын байранд суурилсан “Жүжиглэх урлаг хөтөлбөр” нь дөрвөн жилд нэг удаа элсэлт авах бөгөөд жүжигчний мэргэжлийн хичээлүүдийг УДЭТ-ын найруулагчид, жүжигчид, мэргэжлийн урлагийн байгууллагын мастер багш нар зааж, ажлын байранд суурилсан бакалаврын сургалтыг зохион байгуулна.

Тус хөтөлбөрийн зорилго нь залуу жүжигчдийг уран бүтээлийн бодит орчинд сургах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх шинэчлэлтэй хөтөлбөр бөгөөд ахмад, дунд үеийн уран бүтээлчид залуу үеийнхэндээ мэргэжлийн нандин өвийг уламжлуулж буй онцлогтой билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно

16/03/2026
Театр Урлаг

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026
Театр Урлаг

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.