Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»УДБЭТ БНСУ-ын “Ж-Арт” хамтлагтай хамтарсан тоглолт хийнэ
Сонгодог урлаг

УДБЭТ БНСУ-ын “Ж-Арт” хамтлагтай хамтарсан тоглолт хийнэ

Урлаг Урлаг03/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусгай хэрэгцээт уран бүтээлч хүүхдүүдийг дэмжих зорилгоор БНСУ-ын “Ж-Арт” хамтлагтай хамтарсан “Ирээдүй-Бидний оролцоо-тэнгэр-од-салхи” тоглолтыг театрын тайзнаа 2025 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулах гэж байна.

БНСУ-ын “Ж-Арт” тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй хөгжмийн хүмүүсээс бүрдсэн хамтлаг юм.

БНСУ-ын “Ж-Арт” хамтлагийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой асуудалд анхаарал хандуулах, нийгэмд соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжих замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр төр, эрхийг хамгаалах, түүнийг сурталчлахад хувь нэмэр оруулах явдал юм. Хөгжмийн найруулагч Жан Э-Рёнг нь маримба хөгжимчин бөгөөд 2018 оны Пёнчан өвлийн Олимпийн хаалтын ёслолд Өмнөд Солонгосын төрийн дууллыг анх удаа тоглож байсан түүхтэй. Хөгжмийн найруулагч Жан Э-Рёнг нь “Жарт” Ансамблийн гишүүдийн хөгжмийн ур чадварыг сайжруулахад чиглэсэн, тухайлсан хүнд нь тохируулсан сургалт, дадлага хийдэг. “Ж-Арт” хамталаг нь мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг бүтээлчээр цогц байдлаар үзүүлэхээр төлөвлөж, “Projection mapping” зэрэг олон төрлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах ажлыг зохион байгуулж байна.

“Ж-Арт” хамтлаг нь тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, түүний олон талт чанар, үйлдлийг олон улсын үйл ажиллагааны хүрээнд дэлхий нийтэд таниулахыг зорьж байна.

Тус хамтарсан тоглолтод УДБЭТ-ын уран бүтээлчид, Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга, СУИС-ийн багш оюутнууд оролцон тоглох юм. Хамтарсан тоглолтод оролцох БНСУ-ын хүүхдүүдийн “J-Art” хөгжмийн хамтлагийг БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Соёл, урлагийн төв ивээн тэтгэн ажиллаж байгаа бөгөөд тус тоглолтыг нийслэлийн Боловсролын Газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Дауны Холбоо, Дэлхийн миссийн холбоо зэрэг байгууллага дэмжин хамтран ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ

10/11/2025
Балет Урлаг

А.Аданы “Жизель” балетыг гурван өдөр толилуулна

04/11/2025
Дуурь Урлаг

ФОТО: Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриас

03/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Black panter” киноны од, жүжигчин Чадвик Боузман агсан “Холливуудын алдрын гудамж”-нд одтой боллоо

21/11/2025

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.