Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Францын Эдриен Дюбошийн үндэсний музейгээс 9.5 еврогийн өртөг бүхий үнэт үзмэрүүд хулгайд алдагджээ
Музей

Францын Эдриен Дюбошийн үндэсний музейгээс 9.5 еврогийн өртөг бүхий үнэт үзмэрүүд хулгайд алдагджээ

Урлаг Урлаг05/09/2025Шинэчлэгдсэн:06/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын Лимож хот дахь Эдриен Дюбошийн нэрэмжит үндэсний музейгээс 9.5 сая еврогийн үнэлгээ бүхий маш ховор, үнэт үзмэрүүд хулгайд алдагдсан байна.

Уг хулгайн хэрэг орон нутгийн цагаар лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнийн 03:15 цагт болсон бөгөөд Францын үндэсний баялагт тооцогддог 14, 15-р зууны үеийн хоёр хятад шаазан тавиур болон 18-р зууны үеийн хятад ваар алдагджээ.

18000 орчим маш ховор, тансаг зэрэглэлийн үнэт шаазан эдлэлийн цуглуулгаараа алдартай тус музейд хулгайч нар цонхыг нь хагалан орж, дээрх гурван үзмэрийг аваад дуудлагаар ирсэн цагдаа нарыг ирэхээс өмнө хэргийн газраас зугтаасан байна.

Прокуроруудын зүгээс хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ мэдэгдсэн бол Лимож хотын дарга Эмиль Роже Ломберти “музейн дохиоллын систем ажилласан боловч системийг шалгах хэрэгтэй” гээд, дэлхийд олон музей хулгайд өртдөгийн гол шалтгааныг үнэт эдлэлийн цуглуулагчдаас өгдөг хууль бус захиалгатай холбон тайлбарлажээ.

Тэгвэл пүрэв гарагт Францын өөр нэгэн музейд мөн дээрмийн хэрэг гарсан байна. Тус улсын зүүн хэсэгт орших Иероны музейд зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч, олон сая ам.долларын өртөг бүхий үнэт эдлэлийг дээрэмдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Уран дархан Н.Таржидын урласан ховор эмээл

12/03/2026
Музей Урлаг

XIX-XX зууны үеийн бурхдын бүтээлүүд хадгалагдаж байна

11/03/2026
Музей Урлаг

Музейн өдрүүдээр “Чингис хаан” музейгээр 10 мянга гаруй үзэгч үйлчлүүлжээ

09/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.