Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Эрэл-ESM дунд сургууль – Нээлттэй өглөө хөтөлбөр
Сонгодог уран зохиол

Эрэл-ESM дунд сургууль – Нээлттэй өглөө хөтөлбөр

Урлаг Урлаг01/04/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ESM_LOGO8300164052014040111596624239642014-04-01-12-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид: Манай Эрэл-ESM сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилээс сургалтын бүтцээ өөрчилж, өнөөдрийн байдлаар англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт, материаллаг бааз дээр суурилан “Кембриджийн олон улсын дунд сургууль” магадлан итгэмжлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2014 оны 2 дугаар сард FOBISIA буюу Азийн англи сургуулиудын нэгдсэн холбооны албан ёсны гишүүн сургууль болсон ба одоо 30 гаруй унаган англи хэлтэй гадаад багш, 20 гаруй монгол багш, 30 гаруй ажилчидтай, орчин үеийн сургалтын стандартын шаардлага хангасан хичээлийн тохилог байранд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний эрхэм зорилго: Англи хэлийг төгс эзэмшсэн, монгол хэл, үндэсний түүх, соёлоо дээдэлдэг, IGCSE, AS, A түвшний шалгалтуудыг амжилттай өгч, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцах чадвар бүхий урлаг спортын авьяастай сурагчдыг бэлтгэн төгсгөх явдал юм.

Онцлог, давуу тал:

–          Монгол хэл, түүх, нийгэм судлалын хичээлийг монголын төрийн өмчийн дунд сургуулиудтай ижил цагаар судалдаг.

–          Бүх хичээл 100% англи хэл дээр явагддаг (Монгол хэл, монголын түүх, нийгэм судлалын хичээлээс бусад).

–          УБ хотын төвд орших хичээлийн 1 байр, спортын 2 заал, гаднах ногоон орчин бүхий стандартын талбайтай.

–          Америк, Англи стандартын дагуу барьсан 600 хүний хооллох хүчин чадал бүхий цайны газартай.

–          Сурагчдад ая тухтай аюулгүй, 4-н чиглэлд үйлчилдэг 4-н автобустай.

–          1-5 сурагчдад “Номтой нөхөрлөе” хөтөлбөр бүхий сургалт явуулдаг 4000 гаруй номын фонд, 30 гаруй компьютер бүхий тохилог номын сантай.

–          Орчин үеийн сургалтын стандартын шаардлага хангасан хими, физик, биологийн лабораторитай.

–          Төгсөгчид монголын бүрэн бус болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Кембриджийн хөтөлбөрийн сертификатыг гардан авах боломжтой.

–          Prefect (Сурагчдын зөвлөл), Assembly (бүх сурагчдын нэгдсэн хурал), House Point (багд хуваагдах систем) зэрэг сурагчдыг амьдралд бэлтгэн, хүн болж төлөвшүүлж, тэдний авьяасыг нээн хөгжүүлэх Английн шилдэг сургуулиудын уламжлалыг агуулсан сургалтыг явуулдаг.

–          1-12 дугаар ангийн бүх сурагчид өөрийн хүсэл сонирхол, авьяасаараа өдөр бүр дугуйланд хамрагдах боломжтой.

–          Жил бүр английн нэрт яруу найрагч, зохиолч, уран сайхны удирдаач, сурган хүмүүжүүлэгч гэх мэт алдарт хүмүүсийг долоо хоногоос нэг сарын хугацаатай урьж, ажиллуулан тэднээс суралцдаг.

Бидний амжилт:

30 гаруй төгсөгчид гадаадын их дээд сургуульд элсэн суралцаж байгаагийн дотор 2012-2013 оны хичээлийн жилийн 11А ангийн төгсөгч Б. Тулга нь Дэлхийн Топ шилдэг 20 сургуулийн нэг Мичиганы Их Сургуульд TOFEL-ийн 120 онооноос 112 оноо авч тэтгэлгээр амжилттай суралцаж байна.

            Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт англий хэл дээр “Гала Үдэшлэг” зохион байгуулж, “Жозеф ба гайхамшигт олон өнгийн зүүдний хүрэм” хөгжимт жүжгийг английн Хүүхэд залуучуудын хөгжимт театрын найруулагч Жэрэми Жэймс Тэйлорын найруулснаар манай сургачид тоглож, урилгаар Лондон хотноо зохиогдох английн хүүхдийн урлагийн их наадамд ирэх 7 дугаар сард оролцохоор бэлтгэж байна.

            Гадаад хэл дээр сургалт явуулдаг дунд сургуулиудын дунд зохиогддог ОХУ-д болсон олон улсын сагсан бөмбөг, Хонг Конг-д болсон регбийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож 3 дугаар бусад олон тэмцээнд шалгарсаар ирсэн билээ тусгай байр эзэлсэн.

2014-2015 оны хичээлийн жилд зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөр

Сурлага, урлаг, спортын авьяасаараа амжилт гаргаж, хичээлийн дүүрэг, нийслэлийн болон улсын уралдаанд удаа дараа тэргүүн байр эзэлж байсан сурагчдад өөрийн сургуулийн сургалтын төлбөрийн 70% хүртэл тэтгэлэг, гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах тэтгэлэгүүдэд хамруулах бүрэн боломжтой.

Эрэл-ESM дунд сургууль 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлсэнтэй холбогдуулан Нээлттэй Өглөө хөтөлбөр зохион байгуулж байна.

Та манай сургууль болон манайхаас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөртэй танилцан, нэг өдрийн сургалтын үйл явцыг нүдээр үзэхийг хүсвэл 2014 оны 4 дүгээр сарын 4-ны Баасан гаригт өглөөний 08:30-аас өдрийн 12:30 цагийн хооронд БЗД-ийн 1 дүгээр хороо, РЦНК-ийн хойно байрлах манай сургуулийн байранд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бидэнтэй холбогдох:

Манай вэбсайт: www.esm.edu.mn

Мэйл хаяг: [email protected]

Утас: Бүртгэлийн ажилтан – 7015-4015, 11-451265, 11-451230

             

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.