Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю нас баржээ
Кино

Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю нас баржээ

Урлаг Урлаг13/09/2025Шинэчлэгдсэн:13/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадын энтертайнмент ертөнцөд чамгүй алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю (Alan Yu) нас барсан гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Энэ жил 37 нас хүрч буй Алан Ютай холбоотой золгүй явдлын талаар тус улсын “News.Az”-д мэдээлснээр Ю Мэнлун буюу Алан Ю нь Бээжин дэх нэгэн барилгаас унаж нас барсан байна.

Уг мэдээлэл анх “Weibo” сайт дээр нийтлэгдсэн байх ба блоггер Шиао Ян түүнийг найзуудтайгаа цагийг өнгөрөөж байгаад шөнийн 02:00 цагийн үед унтлагын өрөөндөө орсон гэх ба найзууд нь удалгүй түүний гэрээс явжээ. Талийгаачийн цогцсыг өглөөний 06:00 цагт нохойгоо салхилуулж явсан хүн олж, цагдаад дуудлага өгсөн хэмээн Шиао Ян мэдээлсэн бөгөөд Алан Югийн дотнын найзуудын нэг нь энэхүү мэдээлэл ердөө цуурхал хэмээн Red Star News-р дамжуулан мэдээлсэн ч түүнийг нас барсан хэмээх албан ёсны мэдээлэл мөн цацагдсан байна.

Ю Мэнлун 1988 оны зургаадугаар сарын 15-нд БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотноо төржээ. 2007 онд “Dragon” телевизээс зохион байгуулсан “My Show” нэвтрүүлэгт оролцсноор алдартай болж эхэлсэн ба удалгүй хөвгүүдийн хамтлагт дебютээ хийж, цаашлаад жүжигчин болон загвар өмсөгчийн карьераа эхлүүлж байжээ.

Өчигдөр буюу есдүгээр сарын 12-нд Хятадын төв телевизээр гарахаар төлөвлөж байсан киноны нээлт уг ослын улмаас хойшилсон бөгөөд Алан Ю уг кинонд залуу болон идэр насны эрийн дүр бүтээсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026
Кино Урлаг

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

16/10/2026

Дуучин Ж.Замилан “Амьдрах хугацаа минь гурван сар хүрэхгүй болсон байна” гэв

16/10/2026

Найруулагч Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ

16/10/2026

Монгол мэргэжилтэн Г.Ану “Billboard UK” сэтгүүлийн анхны “40 Under 40” жагсаалтад багтжээ

16/10/2026

ФОТО: “Ижийд минь битгий дуулгаарай” уянгын драмын жүжгийн дүрүүд

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.