Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Шинжлэх ухаан»Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд нээлээ
Шинжлэх ухаан

Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд нээлээ

Урлаг Урлаг22/09/2025Шинэчлэгдсэн:22/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Цул толгойт” хэмээн нэрлэгддэг үлэг гүрвэлийн толгойн орой буюу зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөн нь бусад үлэг гүрвэлийн бүлгүүдээс ялгардаг. “Цул толгойт” үлэг гүрвэлийн биеийн хөгжил, анатомийн бүтэц нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан бөгөөд учир нь эдгээр амьтдын чулуужсан үлдвэр маш ховроор олддог бөгөөд дэлхийн хамгийн ховор үлэг гүрвэлүүдийн нэг ажээ.

Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгээс зохион байгуулсан хамтарсан хээрийн судалгааны дүнд нэгэн сонирхолтой олдворыг Монгол орны түрүү цэрд буюу өнөөгөөс 108-115 сая жилийн тэртээ хуримтлагдсан чулуулаг тархдаг “Хүрэн дух” олдворт газраас олсон ба судалгааны үр дүн нь өнөөдөр дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологич нарын анхаарлыг татаж байна.

Олдвор нь гавал болон биеийн хэлхээ яснаас бүрддэг ба бие нь 80см орчим урттай, 5.85кг жинтэй, өвсөн идэшт “цул толгойт” үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэр юм. Тус олдвор нь дал, бугалга, нурууны үеүд, аарцаг, хойд мөч, нарийн шөрмөсөөр бүрхэгдсэн сүүлний үеүд, ходоодны чулуу зэргээс бүрдэж байгаа бөгөөд палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн “цул толгойт” үлэг гүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байна.

Энэхүү шинэ үлэг гүрвэлийг судлаачид ховор олдвор, амьдарч байсан геологийн цаг үе, хээрээс олдсон байдал зэргийг илэрхийлж Zavacephale rinpoche (Завасефале ринпочи) буюу “анхны цул толгойт” , “ховор, нандин” хэмээх утга бүхий үгсийн нийлэмжээр нэршүүлэн шинжлэх ухаанд бүртгүүлжээ.

Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлийн гарын хэсгүүд, ходоодны чулуу зэрэгтэй олдсон хамгийн анхны олдор гэдгээрээ онцлог юм. Тус амьтны толгой, биеийн хэсгүүдийн анатомийн шинжүүд болон чөмөгний ясанд хийсэн эдийн түвшний судалгаагаар тус бодгаль нь насанд хүрсэн болохыг илтгэж байгаа аж. Геологийн цаг хугацааны хувьд Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлүүдийн хамгийн эртний төрөлд тооцогдож байна.

Тус судалгааг Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзориг ахалсан бөгөөд тус хүрээлэнгийн судлаач Б.Буянтэгш, Б.Майнбаяр, доктор Х.Цогтбаатар нар бусад судлаач нарын хамтаар гүйцэтгэжээ.

Энэхүү судалгааны үр дүн нь дэлхийн хамгийн нэр хүндтэй (impact factor: 50) Nature сэтгүүлийн 2025 оны 09-р сарын 17-ны дугаарт хэвлэгдэв.

Zavacephale үлэг гүрвэлийн бүрдлийг харуулсан байдал
Zavacephale үлэг гүрвэлийн бүрдлийг харуулсан байдал
Олдворыг боловсруулах үеийн зураг
Олдворыг боловсруулах үеийн зураг
Хээрийн судалгааны үеэр олдвор олдсон байдал
Хээрийн судалгааны үеэр олдвор олдсон байдал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

27/10/2025
Шинжлэх ухаан Урлаг

ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгов

21/10/2025
Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын шинжлэх ухааны олимпиадаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ

21/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин, Сун Е Жин нар шилдэг жүжигчин шагналыг зэрэг хүртсэн анхны хосууд боллоо

25/11/2025

Хит Леджер “Queen’s Gambit” киног найруулах байжээ

25/11/2025

Өмнөд Солонгосын домогт жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгслөө

25/11/2025

Олон улсын театрын фестивальд Монголын уран бүтээлчид оролцлоо

25/11/2025

Дуучин Ж.Мишээл Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал-II” одон хүртжээ

25/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.