Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»“Гүнгэрийн гүнж” дуурийг ирэх аравдугаар сард тоглоно
Дуурь

“Гүнгэрийн гүнж” дуурийг ирэх аравдугаар сард тоглоно

Урлаг Урлаг23/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 63 дахь улирлын хөтөлбөрт багтсан дуурь, балетын шилдэг тоглолтууд үзэгчийн хүртээл болоход бэлэн болжээ. Театрын уран бүтээлчид ирэх аравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “Гүнгэрийн гүнж” дуурийг тоглох бэлтгэлдээ орсон байна.

Уг дуурийн хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, цомнолыг доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат, Т.Зөнбилиг нар бичжээ.

Анх 2016 оны гуравдугаар сард УДБЭТ-ын тайзнаа нээлтээ хийсэн бөгөөд манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад оны Хүннү гүрний үед болсон бодит түүхээс сэдэвлэсэн.

Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байв. Энэ хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй хоёр цэрэг Цао-Цао жанжны үзэсгэлэнт гүнжийг хулгайлан Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал цааш өрнөдөг.

Түүхэнд Хүннү гүрний Шаньюй Хан гүрний жанжны охиныг хатан болгон авсан үеэс эхлэн Хүн болон Хан гүрний хоорондох олон жилийн тасралтгүй дайн хэсэгтээ завсарласан хэмээн тэмдэглэжээ.

“Өсөж төрсөн нутаг минь

Өндийж босгосон газар минь

Өчнөөн хол хэдий ч

Өр зүрх минь яасан ойрхон юм бэ…”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

15/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Э.Амартүвшин дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна

14/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын филармонийн “Best of Overture” концертыг удирдаач Б.Анар “дохино”

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026

Хип хоп хөгжмийн ертөнцийг өөрчилсөн реппер Эминем өнөөдөр 54 нас хүрч байна

17/10/2026

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.