Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Нидерланд улс “Java Man” нэртэй чухал олдворыг Индонез улсад буцааж өгөхөөр болжээ
Гадаад мэдээ

Нидерланд улс “Java Man” нэртэй чухал олдворыг Индонез улсад буцааж өгөхөөр болжээ

Урлаг Урлаг29/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүний хувьслын маш том нээлт болох “Java Man” (Жава арлын хүн) нэртэй эртний амьтны араг ясны үлдэгдлийг Индонез улсад шилжүүлж өгөхөөр болсноо Нидерланд улсын засгийн газар баасан гараг /2025.09.26/-т мэдэгджээ.

Нидерландын колони байх үед Индонезоос 1891 онд анатомич, геологич Южин Дюбуагийн авч явсан “Дюбуагийн цуглуулга” нэртэй 28,000 орчим чулуужсан олдворыг буцааж өгөхөөр болсны дотор “Java Man” багтаж байгаа юм байна.

Гавлын ясны орой хэсэг, араа шүд болон дунд чөмгөөс бүрдэх энэ олдвор шинжлэх ухааны түүхэнд анх удаа мич ба хүний хоорондын хувьслын хэлхээ холбоог баталж харуулсан юм. Ялтнуудын хүнд хүчир хөдөлмөрийг ашиглан малтаж гаргасан энэ олдворын ачаар эрдэмтэд 1.9 сая жилээс 150,000 жилийн өмнө амьдарч байсан “Homo erectus” буюу “босоо хүн”-ий дүрийг сэргээх боломжтой болж байв.

Бас энэ олдвор нь хүмүүний соёл иргэншил зөвхөн Европ, Африк тивд үүссэн гэх онолыг няцааж байжээ. Нидерландын колоничлолын үед олж авсан түүхэн дурсгалт эд зүйлсийн уг гарлыг шалгах хараат бус зөвлөл дээрх олдворуудыг Индонез улсаас хууль бус замаар авсан тул буцааж өгөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан байна.

Индонез улс нь гурван зууны турш Нидерландын колони байсны эцэст 1945 оны наймдугаар сард тусгаар тогтнолоо зарлаж байжээ. Колонио алдахыг хүсээгүй Нидерланд улс дөрвөн жил тулалдсаны дараа 1949 онд Индонезын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв.

Тус улс одоо дэлхийн бусад улс орнуудыг колоничилж байхдаа олж авсан түүхэн дурсгалт эд зүйлсийг буцааж өгөх ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа. Нидерланд улс энэ оны эхээр Нигери улсад 119 ширхэг эртний баримлыг буцааж өгсөн юм. “Бениний Хүрэл Дурсгалууд” гэгддэг энэ цуглуулгад 120 гаруй жилийн өмнө оршин тогтнож байсан Бениний хаант улсаас дээрэмдсэн 16 дугаар зууны үеийн хийцтэй металл болон зааны ясан баримлууд багтдаг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

13/02/2026

XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

13/02/2026

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Capture dcran Tower Rush jeu 15

12/02/2026

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.