Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Шинжлэх ухаан»Хүний арьсны ДНХ-ээс анх удаа үр хөврөл бий болгожээ
Шинжлэх ухаан

Хүний арьсны ДНХ-ээс анх удаа үр хөврөл бий болгожээ

Урлаг Урлаг02/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г ашиглан анх удаа хүний үр хөврөл бий болгожээ. Энэхүү технологи нь хүний биеийн үндсэндээ бүх эсийг ашиглан шинэ амьдрал бий болгох боломжийг олгож байгаа тул насжилтаас эсвэл өвчнөөс шалтгаалсан үргүйдэлтэй тэмцэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Энэ аргыг ашигласнаар мөн ижил хүйстэн хосууд өөрсөдтэй нь генийн хувьд холбоотой хүүхэдтэй болох боломж нээгдэх гэнэ. Гэхдээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвүүд уг технологийг ашиглаж эхлэхийн өмнө нэлээд боловсруулах шаардлагатай бөгөөд үүнд дор хаяж 10 жил шаардагдаж магадгүй байна.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ийм аргыг боловсруулсан нь асар том дэвшил юм. Гэсэн хэдий ч ийм тохиолдолд шинжлэх ухаан хүн төрөлхтөнд ямар шинэ боломжуудыг нээж өгч буйг нийгэмд нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэдгийг эрдэмтэд тэмдэглэж байна.

Үр тогтох үйл явц харьцангуй энгийн байдаг. Эрэгтэй хүний эр бэлгийн эс эмэгтэй хүний өндгөн эстэй нийлснээр үр хөврөл үүсдэг бөгөөд есөн сарын дараа хүүхэд мэндэлдэг билээ.

Тэгвэл Орегоны Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судлаачдын баг арьсны эсээс эсийн цөмийг (бүх генийн мэдээллийн хуулбар агуулагддаг хэсэг) авсны дараа нь тухайн цөмийг бүх генийн зааврыг нь устгасан донорын өндгөн эс дотор байрлуулдаг шинэ арга боловсруулжээ.

Гэхдээ эрдэмтдийн гарган авсан өндгөн эс нь 46 хромосом буюу 23 хос хромосом агуулж байгаа тул одоогоор үр тогтоход бэлэн биш байна.

Хүн бүр эцэг, эхээсээ тус бүр 23 хромосом өвлөж авдаг. Тиймээс судлаачдын дараагийн алхам нь өндгөн эсийг хромосомын хагасыг нь “устгахад” “ятгах” явдал юм. Энэхүү процессыг эрдэмтэд “митомейоз” (митоз, мейоз гэдэг эсийн хуваагдлын хоёр төрлөөс үүсэлтэй) гэж нэрлэсэн байна.

Эрдэмтдийн судалгааны үр дүнгийн талаарх өгүүллийг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна. Судлаачид 82 ширхэг өндгөн эсийг амжилттай бүтээж, дараа нь тэдгээрийг үр тогтооход ашиглажээ. Өндгөн эсүүдийн 9 хувь нь үр хөврөлийн хөгжлийн эхний шатанд хүрсэн боловч нэг ч эс нь зургаан өдрийн хөгжлийн үеэс цааш хөгжиж чадаагүй байна.

“Бид өмнө нь боломжгүй гэж бодож байсан зүйлд хүрсэн” гэж Орегон муж улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн үр хөврөлийн эс ба генийн эмчилгээний төвийн захирал, профессор Шухрат Миталипов онцолжээ.

Одоогоор эрдэмтдийн бий болгосон өндгөн эс нь ямар хромосомуудаа устгахыг замбараагүй таамгаар сонгож байгаа тул энэ аргыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Өвчнөөс сэргийлэхийн тулд өндгөн эсэд 23 төрлийн хромосом тус бүрээс нэг ширхэг нь үлдэх ёстой. Гэтэл зарим өндгөн эсэд нэг төрлийн хромосом хоёр ширхэг үлдсэн бол өөр төрлийн хромосом огт үлдээгүй тохиолдлууд гарчээ. Үүнээс гадна, хромосомууд ДНХ-ээ дахин зохион байгуулдаг чухал процесс болох кроссинговерыг алгассан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Сая жилийн өмнөх гавлын яс хүний үүсэл хөгжлийн тухай ойлголтыг шинэ түвшинд гаргав

26/09/2025
Шинжлэх ухаан Урлаг

Хүний нүүрний хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг хүн төрхт робот шуугиан тарьж байна

23/09/2025
Шинжлэх ухаан Урлаг

Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд нээлээ

22/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гэри Олдман “Хүлэг баатар” боллоо

02/10/2025

Хүний арьсны ДНХ-ээс анх удаа үр хөврөл бий болгожээ

02/10/2025

“Милан-Кортина 2026” өвлийн Олимпын нээлтэд монгол тамирчид “Гоёл кашмер”-аар гoёно

02/10/2025

Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

02/10/2025

Э.Алдарын “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино маргааш /2025.10.03/-наас үзэгчдийн хүртээл болно

02/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.