Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Эйнштейний хийлийг үнэ хаялцуулжээ
Гадаад мэдээ

Эйнштейний хийлийг үнэ хаялцуулжээ

Урлаг Урлаг09/10/2025Шинэчлэгдсэн:10/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай эрдэмтдийн нэг болох Эйнштейний хийл дуудлага худалдаагаар 860 мянган фунт стерлингээр зарагджээ.

Эйнштейний анхны хийл байсан гэж үзэж буй 1894 оны Зунтерерийн хийлийг Английн Глостершир гүнлэгийн “Dominic Winter Auctioneers” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулахаас өмнө 300 мянган фунт стерлингийн үнэд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байв.

Эйнштейний найздаа бэлэглэсэн гүн ухааны ном мөн 2200 фунт стерлингээр зарагдсан байна. Дуудлагаар худалдаалагдсан үнэ дээр 26.4 хувийн нэмэлт шимтгэл нэмэгдэх бөгөөд ингэснээр хийлийн эцсийн үнэ 1 сая фунт стерлингээс давах юм.

Дуудлага худалдааны ордны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, шимтгэлийг нэмж тооцвол урьд нь мэргэжлийн хийлчин хүний эзэмшиж байгаагүй хийлийн хувьд хамгийн өндөр үнэ болох юм. Өмнөх дээд амжилтыг “Титаник” уран сайхны кинон дээр тоглож байсан хөгжмийн зэмсэг эзэмшиж байгаа ажээ.

“Dominic Winter Auctioneers” дуудлага худалдааны ордны ахлах мэргэжилтэн, түүхэн дурсгалт эд зүйлсийн мэргэжилтэн Крис Альбери 10 орчим минутын дотор дууссан худалдааг “онцгой үйл явдал” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр BBC радиод ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, дуудлага худалдаанд утсаар гурван хүн маш идэвхтэй оролцсон гэв.

“Эйнштейн хийл тоглодог байсныг тийм ч олон хүн мэддэггүй байсан. Хэрэв эрдэмтэн болоогүй бол дуртайяа хөгжимчин болох байсан гэж тэрбээр үргэлж хэлдэг байсан. Дөрвөн настайгаасаа хийл хөгжим сурч эхэлсэн тэрбээр амьдралынхаа туршид өдөр бүр тоглодог байсан” гэж К.Альбери ярьсан байна.

Мөн Эйнштейний дугуйн суудал дуудлага худалдаагаар зарагдаагүй тул дахин үнэ хаялцуулж магадгүй байна. Дуудлага худалдаанд оруулсан бүх эд зүйлийг Эйнштейн 1932 оны сүүлчээр сайн найз, мэргэжил нэгт физикч Макс фон Лауэд өгсөн ажээ. Түүнээс удалгүй Эйнштейн Герман дахь антисемитизм, нацизмаас зугтахын тулд Америк руу дүрвэжээ.

Макс фон Лауэ тэдгээр эд зүйлийг 20 жилийн дараа өөрийн танил, Эйнштейний шүтэн бишрэгч Маргарета Хоммрихт бэлэглэсэн бөгөөд өдгөө түүний ач охин нь тэдгээрийг худалдаанд тавьсан байна. Эйнштейнийг 1933 онд АНУ-д ирэхэд нь бэлэглэсэн өөр нэгэн хийл 2018 онд Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 516 500 ам.доллароор зарагдаж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026
Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.