Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл задарсан эсэхийг шалгаж байна
Гадаад мэдээ

Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл задарсан эсэхийг шалгаж байна

Урлаг Урлаг13/10/2025Шинэчлэгдсэн:13/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ оны Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл алдагдсан байж болзошгүй эсэхийг шалгаж эхэлсэн гэж Норвегийн Нобелийн институт мэдэгджээ. Баасан гараг /2025.10.10/-т Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо улс орондоо ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хүчин чармайлтынхаа төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон билээ.

Харин Норвегийн хэвлэлд мэдээлснээр, баасан гаргийн үүрээр цахим мөрийтэй тоглоомын нэгэн цахим хуудсан дээр М.Мачадог шагнал авна хэмээн тавьсан бооцоо нэмэгдэж эхэлсэн байна. Уг цахим хуудсан дээр Норвегийн Нобелийн хороо шагналыг зарлахаас 12 цагийн өмнө түүний ялах магадлал 2 гаруй хувьтай байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шагнал хүртэх магадлал 4 хувиас даваад байжээ. Гэвч гурван цагийн дараах байдлаар, М.Мачадогийн ялах магадлал 70 гаруй хувьд хүрч өссөн байна. Улмаар уг цахим хуудасны нэгэн хэрэглэгч 40 мянга гаруй ам.долларын ашиг олсон гэж дээрх мэдээнд дурджээ.

Нобелийн хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг хариуцдаг Норвегийн Нобелийн институтээс бооцооны зах зээл дээр гарсан сэжигтэй үр дүн нь хувийн мэдээлэл алдагдсан эсвэл ямар нэгэн төрлийн цахим мэдээлэл задарснаас үүдэлтэй байж болзошгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Бямба гараг /2025.10.11/-т тус институтээс энэ асуудлыг нухацтай авч үзэж байгаагаа NHK телевизэд мэдээлжээ. Одоогоор нарийн ширийн зүйлс тодорхой болоогүй байгаа боловч үүсээд буй нөхцөл байдлыг шалгаж байгаагаа тус байгууллага онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

13/02/2026

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Capture dcran Tower Rush jeu 15

12/02/2026

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.