Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө
Гадаад мэдээ

Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө

Урлаг Урлаг19/10/2025Шинэчлэгдсэн:19/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Жобсын дүр бүхий 1 долларын тусгай зоосыг ирэх онд гаргана.

Энэхүү зоосыг 2018 оноос хэрэгжиж буй “American Innovation” хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа юм. Тус хөтөлбөр нь АНУ-ын бүх муж улс, нутаг дэвсгэрийн шинэлэг технологи, бүтээлч ололтыг алдаршуулах зорилготой. Энэ удаад уг зоос С.Жобсын төрөлх нутаг болох Калифорни муж улсыг төлөөлөх ажээ.

Зоосны нүүрэн талд  залуухан Стив Жобс толгод, царс модоор хүрээлэгдсэн байгаль дунд завилан сууж буйгаар дүрслэгдсэн ба зоосны ирмэг дагуу түүний “Ямар нэг агуу зүйлийг бүтээ” гэсэн үгийг сийлжээ. Энэхүү загвар нь С.Жобсын технологийг яг л байгалийн нэг хэсэг мэт  байдлаар бүтээх хүсэл тэмүүллийг бэлгэдэж байна гэж АНУ-ын Мөнгөний ордон тайлбарлажээ.

С.Жобсын дүр бүхий зоосноос гадна ирэх онд “American Innovation” хөтөлбөрийн хүрээнд Висконсин муж улсыг төлөөлөх “Cray-1” супер компьютерт зориулсан зоос зэрэг дахин нэг долларын гурван зоос гаргахаар төлөвлөсөн байна.

Өмнөх цувралуудаар Америкийн алдартай шинэ нээлт, технологийн ололтуудыг алдаршуулжээ. Тодруулбал, Нью-Жерсигийн гэрлийн чийдэн, Нью-Хэмпширийн Ральф Берийн “Гандбол” видео тоглоом, Мэриленд муж улсын “Хаббл” сансрын дуран, Техасын NASA-ийн сансрын нисгэгчид багтсан байна.

Эдгээр зоосыг АНУ-ын Мөнгөний ордны цахим дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд уг дурсгалын зоосны цувралыг 2032 он хүртэл гаргах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ThunderZ-ийн “Гэгээн” дуу цацагдсанаас хойш “Оройгүй сүм” романы борлуулалт нэмэгджээ

19/01/2026

Хонконгийн жүжигчин Брюс Люн 77 насандаа таалал төгсжээ

19/01/2026

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Монголын зохиолчдын эвлэлийг Д.Нямдорж удирдана

19/01/2026

“Татьяна” жүжгийг тайзнаа толилуулна

19/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.