Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Contemporary art of Mongolia II” үзэсгэлэнгийн сонин хачин
Үзэсгэлэн

“Contemporary art of Mongolia II” үзэсгэлэнгийн сонин хачин

Урлаг Урлаг14/04/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10154528_696254743770479_1778675731_n4124755962014-04-14-14-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2014.IV.1-IV.19. 976 галерей хоёр жилийн ойдоо зориулан өнгөрсөн баасан гаригт “Contemporary art exhibition II” үзэсгэлэнг нээлээ. Тус үзэсгэлэнд  уран бүтээлч Г.Мөнхболор, М.Батзориг, Бу.Бадрал, Годо буюу Д.Баярцэцэг, С.Ганзүг, Д.Үүрийнтуяа, У.Нарбаясгалан, Б.Нандин-Эрдэнэ, Б.Энхчулуун, Г.Гэрэлхүү, Б.Энэрэл, Э.Энхзаяа, түүнчлэн "Хүн, байгаль, хайр, эрх чөлөө" хөдөлгөөний цоо шинэ бүтээлүүдийг дэлгэн харуулах юм.

Үзэсгэлэнд зураач М.Батзориг “Баримт” хэмээх томоохон хэмжээтэй бүтээлээ дэлгэсэн бөгөөд үүнд таван хошуу гол бэлгэдэл болж байна. Зураач энэ тухай “Гал улаан таван хошуу миний болон өмнөх үеийнхний дурсамжийнх нь бэлгэ тэмдэг байсан нь одоо ч хэвээр. Бид үүнээс яаж ч зугтаж, булзааруулах гээд нэмэргүй. Баримт л бол баримт. Түүнчлэн энд дүрсэлсэн олон давхар жааз, хүрээгээр нийгмийн зүгээс хүнд, хүний дурсамжинд, өөрийнхөөрөө байх эрх чөлөөнд нь ирж буй дарамтыг, нөгөө талаас хүний аливааг байгаагаас нь гоё харагдуулах гэсэн хүслийг бэлгэдсэн гэж хэлж болно. Магадгүй энэ нь ихэнхийн маань мартахыг хичээх эсвэл мартчихсан ч байж болох тэрхүү баримтат дурсамж” хэмээн тайлбарлав. Тэгвэл түүний эхнэр, зураач Д.Үүрийнтуяагийн “Тэнгэрт” бүтээлд өргөгч цамхаг, үйлдвэрийн яндан дунд цаасан шувууд, хэрээнүүдтэй зэрэгцэн хөөрч буй нь үзэгдэнэ. “Хөл толгой нь ч олдохгүй энэ хотод үнэт зүйлсээ хадгалан хамгаалж, өөрийн орон зайг бий болгохыг хичээж байна” хэмээн тэрбээр ярьлаа.

Эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй коллажуудаараа танигдсан Б.Нандин-Эрдэнийн хувьд “The Hand” бүтээлээ үзэсгэлэнд дэлгэжээ. Тэрбээр энэ талаар “Бүтээлдээ өнөөгийн нийгмийн нэгээхэн хэсэг болох чимээгүй дарангуйлалд өртөгсөд, тэдний дотоод сэтгэлд үүсэх хувь хүний сэтгэл зүйн өөрчлөлтийг харуулахыг зорисон” гэлээ. Тэгвэл мөн л энэ цаг үеийн чухал асуудлын нэг уул уурхайгаас үүдсэн сүүдэр, бараан талыг У.Нарбаясгалан “Олборлогдсон эс олборлогдсон”, “Орд”-ууддаа гаргасан аж. Хүртээмжгүй, тэгш бус баялгийн хуваарилалт нь нийгмийн давхаргуудын ялгааг улам гааруулж, оюун санаанд тулгуурласан баялаг бүтээх бололцоог хаагдуулсаар хэмээн тэр үзэж байна. Харин Б.Энхчулуун алдартнуудын хөргийг зурсан оп арт ажлуудаараа өнгөрсний эдүгээд ч үзүүлэх нөлөө, зогсолтгүй эргэх хэмийг бэлгэджээ. Үүнээс гадна монгол зураг, япон мангаг сүлсэн мэт ажлуудаараа танигдсан Г.Гэрэлхүү хүний амьдрал тоглоомын талбайгаас тэгтлээ ялгаагүй гэсэн утгад зангидсан “Хүүхэд шиг” зургаа дэлгэсэн бол түүний эхнэр, зураач Э.Энхзаяа “Аялал” хэмээх зураг-видео ажлаа тавьсан юм. Үйл хөдлөлийн урлагаараа танигдсан С.Ганзүг тус галерейд өнгөрсөн онд үзүүлсэн “Толгойгоо ух” перформансын фото ажлуудаа дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн өөр нэгэн сонирхолтой хэсэг бол Годо буюу Д.Баярцэцэгийн “Абсурд өрөө” хэмээх бүлэг ажил. Танхимын зүүнтээ байрласан “Абсурд өрөө”-нд түүний амьд явсан үеийн тэдгээр хөргөөс гадна унтдаг байсан төмөр ор, сонсох дуртай хөгжим, уншиж асан ном, үнсний сав сэлт нь бий. Харин уран бүтээлч нээлтийн үеэр зохиолчийн магад байх үеийн нь төлөвт орсон гэмээр перформансаа тавьсан юм.

Тэгвэл  “Хүн, байгаль,  хайр, эрх чөлөө”-гийн “Саран өлзийт үлэмж бадрангуй гэгээн асралт наран” хэмээх мультимедиа ажил юм. Амьдрал тийш эрчлэн зүглэх үй түмэн эсийг дүрсэлсэн эсгийгээр бүтээсэн тэр бүхээгт орвол салхи зөөлнөөр үлээх бөгөөд сэрчигнээнд нь цагаан хадагс хийсэлдэнэ. Тэнд тусгасан нар мандах агшин, шувуудын нисэлдээн, модод байгальд очсон мэт уужирал, тайвшрах мэдрэмжийг төрүүлнэ. “Нэгэнтээ байгаль ижийн хайр хүмүүн төрөлхтөнг эрх чөлөөгөөр ивээсэн шиг тайван, амар амгалан байх хэрэгтэй…” хэмээн тэд уриалж байна. Бас нар, дэлхий, газар шорооноос үргэлж энэрэхийг гуйсан залбирал бүтээлд нь туссан. “Наран бурхан танаас хүлцэл өчье. Надад өгсөн дулаан, гэрлээ бусдад бас түгээгээсэй гэснийг тань бид мартаа юу..?”

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Эрхүүгийн зураачид монгол орныг дүрсэлсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргав

24/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

23/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.