Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Шинжлэх ухаан»ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгов
Шинжлэх ухаан

ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгов

Урлаг Урлаг21/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.

Тус хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ.

МУИС-ийн Төв байранд өчигдөр болсон “Хүндэт доктор” цол олгох ёслол  ёслолд ахмад эрдэмтэд, доктор, профессор багш, судлаачид, түүний шавь нар оролцсон юм.

Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина 1977-1990 онд ЗХУ-ын Радио-телевизийн улсын хороонд нэвтрүүлэгч, 1990-2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005 оноос ОХУ-ын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Дорно дахин ба сонгодог судлалын хүрээлэнд профессор, 2017 оноос Эдийн засгийн ахисан түвшний сургуульд профессороор тус тус ажиллаж байна.

Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина нь 1997 онд “Москва 850” ойн медаль, Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал, 2008 онд “Монгол судлалын шилдэг эрдэмтэн”, 2014 онд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” одон, 2014 онд Монгол Улсын “Найрамдал” медалиар шагнагджээ. Түүний монгол судлалын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол олгожээ.

Тэр бээр академич Ц.Дамдинсүрэнгийн эрдмийн өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнтэй хамтарсан судалгааг эрчимтэй өрнүүлж, “Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” 9 боть, “Монгол Алтангэрэл судар”, “Молон тойны судар”, “Түүхийн бичмэл эх”, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн төвд ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол төвд судрын цуглуулгын тухай”, “Ц.Дамдинсүрэнгийн өдрийн тэмдэглэл” зэрэг бүтээлийг эрхлэн хэвлүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Шинжлэх ухаан Урлаг

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026
Дотоод мэдээ Урлаг

Академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.