Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Warner Bros. Discovery” компанийг худалдана
Гадаад мэдээ

“Warner Bros. Discovery” компанийг худалдана

Урлаг Урлаг23/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“HBO”, “CNN” зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн стриминг үйлчилгээ, кино студийг эзэмшигч “Warner Bros. Discovery” (WBD) компанийн удирдлага тус компанийг худалдаанд тавьсан тухай “NBC News” суваг мэдээлжээ.

“WBD” нь кабелийн телевизийн сувгууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, алдартай франчайзууд, кино студиуд болон стриминг платформууд зэрэг олон төрлийн медиа компаниудыг эзэмшдэг. Түүнчлэн Олимпын наадам, Европ дахь Францын нээлттэй тэмцээнээс эхлээд Их Британийн Премьер лиг хүртэлх дэлхийн өнцөг булан бүрд болж буй спортын төрөл бүрийн тэмцээн уралдааныг дамжуулах эрхийг, мөн “Харри Поттер” цуврал, Супермэн зэрэг комиксын баатруудын оюуны өмчийн эрхийг эзэмшдэг байна.

Компанийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн худалдах хэлцэл нь зах зээл дэх томоохон үйл явдал болох төлөвтэй байна. Даваа гаргийн байдлаар “WBD”-ийн зах зээлийн үнэлгээ 45 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс гадна компанид олон тэрбумын өр төлбөр бий.

Дээрх мэдээлэл цацагдсаны дараа “WBD”-гийн хувьцааны үнэ 10 гаруй хувиар огцом өсжээ.

“NBC News”, “NBCUniversal”-ийг эзэмшдэг “Comcast” компани “WBD”-ийн хөрөнгийн зарим хэсгийг худалдаж авах сонирхлоо илэрхийлжээ. Гэвч одоогоор тус компани хэлэлцээ хийхэд хэт хатуу болзол тавиад байгаа аж. Өрсөлдөгч нь болох “Paramount Global” компани “WBD”-ийг бүхэлд нь худалдан авах санал гаргахаар зэхэж байсан боловч сүүлийн хэдэн долоо хоногт хэлэлцээ түр зогссон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Япончууд хамгийн олуулаа жигнэмэг чимэглэж, Гиннесийн амжилт тогтоов

22/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Ким Кардашьян 45 нас хүрлээ

21/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дуучин G Dragon, жүжигчин И Бён Хун тэргүүтэй зургаан хүнд одон гардуулахаар болжээ

20/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“The Anxious Generation” ном Z үеийн сэтгэцийн хямралыг ухаалаг утасны хэрэглээтэй холбон тайлбарлав

23/10/2025

Лиса Тайландын Аялал, жуулчлалын элч болжээ

23/10/2025

“Warner Bros. Discovery” компанийг худалдана

23/10/2025

Таван музейн үзмэр, 1700 гаруй бүтээл, гурван виртуал аялалыг хаанаас ч үзэх боломжтой

23/10/2025

Залуусын сэтгэцийн эрүүл мэндийг кино урлагаар дамжуулан илэрхийллээ

23/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.