Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Яруу найраг»Дарханы яруу найрагчид шилдэг шүлгээ шалгарууллаа
Яруу найраг

Дарханы яруу найрагчид шилдэг шүлгээ шалгарууллаа

Урлаг Урлаг24/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дархан-Уул аймгийн засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах уламжлалт “Гал өд” яруу найргийн наадам уржигдар /2025.10.22/ “Залуучууд” театрт боллоо. Энэ жилийн наадамд нийт 20 зохиолч оролцон, шүлэг, найргаа 130 гаруй үзэгчийн өмнө уншлаа. Наадмыг зохиолч, сэтгүүлч, Соёлын гаьяат зүтгэлтэн Б.Норовсамбуу, ахмад яруу найрагч, зохиолч Н.Шоопор, Р.Лхамрагчаа нар шүүв.

Эхний шатанд 36 оролцогч өрсөлдөн, хоёрдугаар шатанд 20 шүлэгч шалгарч, үзэгчдэд шүлгээ толилуулсан байна.  Гурав дахь шатанд 10 яруу найрагч шалгарч, шилдэг таван яруу найрагч тодорчээ. Үүнд:

  • Тэргүүн байр – Б.Бүрэнцог,
  • Дэд байр – Н.Бадамдорж,
  • Гутгаар байр – Б.Баатарням,
  • Тусгай байр – Мөнхням,
  • Тусгай байр – Ичинхорлоо,
  • МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын шагналд – Д.Нандинцэцэг нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Энэ жилийн “Гал өд” яруу найргийн наадамд залуучууд, оюутан, сурагчид идэвхтэй оролцов. Тус аймгийн Хүүхдийн номын ордон үзэгчдийн дунд сугалаат азтан шалгаруулж, 32 үзэгчийг урамшуулав.

Ийнхүү Дархан-Уул аймгийн уран бүтээлчид, шүлэг найргийн сонирхогчдын хүсэн хүлээдэг “Гал өд 2025” яруу найргийн наадам амжилттай болж, оны шилдэг шүлэг, шилдэг найрагчдаа тодрууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Яруу найраг Урлаг

Жанжны сэлэмт яруу найрагч ирэх сарын 13-нд тодорно

27/02/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Цаг уурын тойм” сэдэвт яруу найргийн уншлага зохион байгууллаа

30/08/2025
Яруу найраг Урлаг

“Эх орны цэрэг” яруу найргийн наадам болно

10/03/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.