Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Домогт сансрын нисэгчид Москвад цуглана
Гадаад мэдээ

Домогт сансрын нисэгчид Москвад цуглана

Урлаг Урлаг24/10/2025Шинэчлэгдсэн:24/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Москва хотод байрлах Сансрын музейд энэ сарын 26-нд Монгол, Вьетнам, Куба, ОХУ-ын сансрын нисгэгч нарын уулзалт болох гэж байна. Энэхүү уулзалт нь ардын дипломат бодлого эхэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын форумын хүрээнд болж буй “Сансар огторгуй дахь бүтээлч түншлэл ба харилцан ашигтай хамтын ажиллагаа” хурлын нэгэн чухал арга хэмжээ болох юм байна.

Уулзалтад Фам Туан (Вьетнамын анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар), Жүгдэрдэмидийн Гүррагчаа (Монголын анхны сансрын нисэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар), Арнальдо Тамайо Мендес (Куба, Өмнөд Америкийн анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар), Антон Шкаплеров (ОХУ-ын баатар, сансрын нисэгч, Олон улсын сансрын станцын экипажийн дарга, “Дуудлага” /«Вызов»/ киноны жүжигчин), Владимир Джанибеков (Сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар), Александр Лавейкин (Сансрын нисэгч, ЗХУ-ын баатар) нарын сансрын нисгэгчид оролцох аж.

ЗХУ нь ардын дипломат бодлогын хүрээнд холбоотон, найрсаг харилцаатай улсуудынхаа иргэнийг сансарт нисэх боломж олгож, хамтарсан судалгаа хийж байсан. Энэ хүрээнд Чехословак, Унгар, Болгар, Польш зэрэг олон улсын иргэнийг сансарт нисгэсэн ч тэдгээр улсууд нь өдгөө Европын холбоонд харъяалагдаж байгаа тул уулзалтад очихгүй бололтой.

Манай Улсын хувьд Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сард “Союз 39” хөлгөөр хөөрч долоо хоног ажилласнаар сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс болж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн хамгийн урт хэлтэй нохой Гиннесийн дээд амжилтыг тогтоов

12/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо

10/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Сантагийн гүйлтэд 4500 орчим хүн оролцжээ

08/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Зендея, Роберт Паттинсон нарын тоглосон “The Drama” киноны трейлер цацагдлаа

15/12/2025

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025

“Walt Disney”, “OpenAI” компаниуд лицензийн гэрээ байгуулжээ

15/12/2025

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ

15/12/2025

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.