Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Долгион: Оросын хөгжмийг сонирхдог хүмүүс ирж үзээд, дагаад дуулаарай
Дуу хөгжим

Б.Долгион: Оросын хөгжмийг сонирхдог хүмүүс ирж үзээд, дагаад дуулаарай

Урлаг Урлаг16/04/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4-2-13-565x6308121686242014-04-02-15-47[www.urlag.mn]5194189512014-04-16-09-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Оросын алдарт дуучин Максим Леонидов “Секрет” хамтлагийнхаа хамтаар Монголд ирэхээр болсон байна. Тэгвэл энэхүү тоглолтын ерөнхий продюссер, УГЗ Б.Долгионыг “Зогс, нэг агшин” буландаа урилаа.

-Максим Леонидов “Сек­рет” хамтлагийнхаа хам­таар Монголд ирж тоглох гэж байгаа юм байна. Энэ хамтлаг болон Максимын талаар сонирхуулаач?

-1980-аад оны залуучууд энэ хамтлагийг маш их сонирхож байгаа. Яагаад гэвэл 1987 онд “Секрет” хамтлаг манайд ирж тог­лолтоо хийж байсан. Тиймээс тухайн үеийн залуучууд маш сайн мэднэ. Максим Леонидов бол “Секрет” хамтлагийн гол хүн нь. Ахлагч, дуучин нь. Максим Леонидов юугаараа алдаршсан бэ гэхээр энэ хүн “Битлз” маягийн дуунуудыг Орост анх бий болгосон. Анхны дуунууд нь “Битлз”-ын дуунуудтай төстэй, өөрсдөө ч тэдэнтэй адилавтар дуулдаг юм. Энэ хамтлаг 1987 онд анх Монголд ирээд их гоё тоглолт хийж байсныг би сайн санадаг юм. Энэ удаагийн тоглолт бол 1990-ээд оны үеийн залуусын дурсамжийг сэргээсэн үйл явдал болно. Түүнээс гадна, өнөөгийн залууст сонирхуулахад, энэ бол маш алдартай хамтлаг. Өнөөдөр Солонгосын хөгжим манайд нэлээд түгэн дэлгэрч байгаа. Гэхдээ хөгжим сайн мэддэг, сонирхдог, урлагийг мэдэрдэг, Оросын орчин цагийн хөгжмийг сонирхдог хүмүүс маш их бий. Тэдэнд зориулж энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм.

-Тоглолт хэзээ болох вэ?
-Ирэх сарын 10-нд “Улаанбаатар палас”-т “Back in Mongolia” тоглолтоо ганцхан удаа тоглоно. Максим Леонидов Монголд ирэх бүх бэлтгэлээ хангачихсан байгаа гэсэн. Улаанбаатар хотод тавдугаар сарын 8-нд буух юм. Амьд хөгжимтэй тоглолт болно. “Sound of Mongolia” тоглолтын гэрэлтүүлэг, өсгөгч гээд бүхий л техниктэй холбоотой ажлыг хийж байгаа.
-1987 онд манайд ирж тоглож байсан гэсэн. Энэ удаагийн тоглолт дээрээ тэр үед дуулж байсан дуунуудаа дуулах уу. Эсвэл сүүлийн үеийн уран бүтээлээс бүрдсэн тоглолт хийх үү?
-“Секрет” хамтлагийнхан 1987 онд Монголд ирж тоглож байхад үзэж, шүтэж байсан монголчууд бидэнд хандаж яг энэ асуултыг тавьж байгаа. “Секрет”-ийн дуунуудыг дуулна биз дээ гэж асуух хүн олон байна. Ер нь “Секрет”-ийн дуунуудыг Максим Леонидов өөрөө зохиож, зохиогчийн эрхээ эзэмшдэг. Тиймээс тус хамтлагийн Монголд хит болсон, олонд хүрсэн бүх дуунуудыг дуулна. Тийм учраас Оросын хөгжмийн урлагийг сонирхдог хүмүүс ирж үзээд, дагаад дуулах боломжтой гэдгийг хэлмээр байна.
-“Doly production” энэ төслийг хэрэгжүүлж байгаа байна. Цаашид Оросын алдартай дуучид, хамтлагийг Монголд авчирах төлөвлөгөө юу?
-Энэ төслийг хэрэгжүүлснээр “Doly production”  дараачийнхаа ажилд орох төлөвлөгөөтэй байгаа. Тухайлбал, Оросын том оддыг авчирах. Максим Леонидов өөрөө Оросын том одод болох Алла Пугачева, Андрей Макаревич зэрэг олон алдартай хүмүүсийн дотны найз учраас Монголд авчирч байгаа юм. Тиймээс бидний дараагийн ажил Оросын алдартай дуучид руу чиглэж байна. Юуны өмнө “Секрет” хамтлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулах хэрэгтэй. Максим бол Оростоо супер од. Сонирхуулаад хэлэхэд, хоолны “Смак” гэдэг нэвтрүүлгийг анх хийж байсан хүн бол Максим Леонидов. Энэ хүн бол шоу менежер, хөтлөгч хийдэг алдартай хүн.
-“Секрет” хамтлаг тар­чихсан уу?
-Тараагүй байгаа. Үе үе нийлж Оросын том том хотуудаар явж тоглолтоо хийдэг. Цэн­гэл­дэх дүүрэн үзэгчтэй тог­ло­дог хамтлаг. Орос цахим хуудсуудаар тоглолтыг нь оруулсан байдаг. Хамгийн сүүлд цаг гаруй хугацааны тоглолтыг нь цахим хуудсуудад хийсэн байсан.
-Тасалбар нь хэдэн төг­рөгийн үнэтэй байх вэ?
-Тасалбар гурван ангилалтай. Жирийн суудал нь 30, 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин VIP суудал нь 80 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Гэхдээ 80 мянган төгрөгийн үнэтэй суудал нь цөөхөн. Тасалбарыг “Улаанбаатар палас”-ын билетийн касс болон www.Easyticket.mn сайтаар худалдаалж байгаа.

 

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“KPop Demon Hunters” киноны дууны цомог “Billboard” жагсаалтын гуравдугаарт бичигдлээ

06/01/2026
Дуу хөгжим Урлаг

Италийн нэрт дуучин Лаура Паузини олимпын нээлтэд оролцоно

05/01/2026
Дуу хөгжим Урлаг

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

02/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026

Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов

07/01/2026

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.