Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»“Севилийн үсчин” дуурийг хоёр удаа тоглоно
Дуурь

“Севилийн үсчин” дуурийг хоёр удаа тоглоно

Урлаг Урлаг30/10/2025Шинэчлэгдсэн:30/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт энэ амралтын өдрүүдэд дэлхийн алдарт хошин дуурь Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг тоглоно. Дэлхийн дахинаа алдаршсан энэхүү дуурийн бэлтгэлийн үеэр дуурийн урлагийн нэрт найруулагч Энрико Стинчелли ажиллажээ. Тэрбээр Монголын дуурийн уран бүтээлчдийн ур чадварыг үнэлж, дэлхийд монгол дуу хоолой амжилт гаргаж байгаа нь санамсаргүй тохиолдол биш гэж хэллээ.

Ромын урлагийн уур амьсгалд өссөн Энрико Стинчелли нь Италийн үндэсний радио Radio Tre-ийн алдарт “La Barraccia” нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч нь билээ. Тэрээр “Тоска”, “Севилийн үсчин”, “Федора”, “Аида”, “Кармен”, “Норма”, “Трубадур”, “Риголетто”, “Травиата”, “Аттила” зэрэг сонгодог бүтээлүүд дээрх гайхамшигт найруулгуудаараа дэлхийн дуурийн ертөнцөд танигдсан нэгэн.

Энрико Стинчелли: Юуны өмнө Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Учир нь Монгол хүмүүсийн найрсаг дотно зангаас гадна монголчууд дуурийн урлагт маш их хайртай хүмүүс гэдэг нь тодорхой байна. Россинигийн “Севилийн үсчин” болон Пуччинигийн “Богема” хоёр дуурь бол бие биенээсээ маш их ялгаатай. Россинигийн хошин дуурь нь хурц тод шинжийг илэрхийлэх хэв маягтай бөгөөд орчин үеийн энэ хурдацтай хөгжиж буй нийгмийг тодорхойлж байна гэж үзнэ. Харин эсрэгээрээ Пуччинигийн “Богема” дуурь нэг талаасаа веризм хэв маягт хамаарагдах бөгөөд харилцан ярианы дуулалтыг илүүд үздэгээрээ драмын болон хөгжмийн хувьд эрс өөр хандлага бүрдүүлж байна. Россинигийн хөгжмөөр амьсгалахад Монголын театрын дуучид маш их хөгжилдсөн. Тэд дотоод хошин илэрхийлэл буюу хошин дүрийг тус бүрдээ гаргаж ирсэн гэж бодож байна. Пуччинигийн “Богема” дуурь дээр мөн адил драм, харилцан яриаг маш сайн гаргасан. Тиймээс тэд хөврөх, бүтээн туурвих чадвартай чадварлаг уран бүтээлчид юм. Өнөөдөр дэлхийд монгол дуу хоолой амжилт гаргаж байгаа нь санамсаргүй тохиолдол биш. Баярлалаа.

Италийн хөгжмийн зохиолч Ж.Россинигийн хамгийн алдартай дуурь болох “Севилийн үсчин” хошин дуурийг Удирдаач Т.Юндэн удирдах бол театрын гоцлол дуучид гол дүрд тоглоно. Тоглолт арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдөр 17:00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно

12/11/2025
Дуурь Урлаг

ФОТО: Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриас

03/11/2025
Дуурь Урлаг

ФОТО: Г.Ариунбаатар БНХАУ-ын Бээжингийн Үндэсний урлагийн төвд “Отелло” дуурийн Ягод дууллаа

28/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Криштиану Роналду, Илон Маск нар Цагаан ордны оройн зоогт уригджээ

19/11/2025

Густав Климтийн зураг 236.4 сая ам.долларын үнэ хүрчээ

19/11/2025

Дэлхийн хамгийн өндөр настай зохиолч дээд амжилтаа дахин эвдэв

19/11/2025

Эминем Австралийн “Swim Shady” брэндийг шүүхэд дуудлаа

19/11/2025

Лондонд Брижит Жонсын хөшөөтэй боллоо

19/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.