Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Фрида Калогийн бүтээл 60 сая ам.доллароор зарагдах төлөвтэй байна
Дүрслэх урлаг

Фрида Калогийн бүтээл 60 сая ам.доллароор зарагдах төлөвтэй байна

Урлаг Урлаг10/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мексикийн алдарт зураач Фрида Калогийн “El sueño (La cama)” /англиар “The Dream (The Bed)”/ бүтээлийг энэ сарын сүүлчээр үнэ хаялцуулах үед 40-60 сая ам.долларын үнэд хүрч зарагдах төлөвтэй байна. Ингэснээр эмэгтэй уран бүтээлчийн, мөн Латин Америкийн уран бүтээлчийн хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болох юм.

“Sotheby’s” дуудлага худалдааны ордон энэхүү зургийг Лондон, Абу-Даби, Хонконг, Парист дэлгэн үзүүлсний дараа арваннэгдүгээр сарын 20-нд Нью-Йорк хотод үнэ хаялцуулах ажээ. “Энэ бол бүтээлийн үнийг таамаглах мөч” гэж Мексикийн урлагийн түүхч, “El listón y la bomba. El arte de Frida Kahlo” номын зохиолч Хелена Чавес Мак Грегор хэлжээ.

Мексикт Фрида Калогийн бүтээлийг урлагийн бүтээлийг хамгаалах тунхаглалын хүрээнд хамгаалдаг бөгөөд энэ нь тус улсын нутаг дэвсгэр дэх бүтээлүүдийг зарах, устгах боломжгүй гэсэн үг юм. Харин хилийн чанадад байгаа хувийн цуглуулгаас авсан бүтээлүүд, тухайлбал эзэмшигч нь тодорхойгүй байгаа зураг зэргийг олон улсын хэмжээнд хуулийн дагуу худалдаалах боломжтой.

Эмэгтэй уран бүтээлчийн туурвисан бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл бол 2014 онд “Sotheby’s”-ын дуудлага худалдаагаар 44.4 сая ам.доллароор зарагдсан Жоржиа О’Кифийн “Jimson Weed/White Flower No. 1” юм. Гэхдээ ямар ч эмэгтэй уран бүтээлч эрэгтэй уран бүтээлчийн тогтоосон үнийн дээд үзүүлэлтийг давж чадаагүй байна. 2017 онд “Christie’s”-ын дуудлага худалдаагаар 450.3 сая ам.доллароор зарагдсан, Леонардо да Винчигийн “Salvator Mundi” бүтээл одоогоор хамгийн өндөр үнэд хүрч, дээд амжилт тогтоогоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Олон улсын урлагийн отог” үзэсгэлэнд нүүдэлчдийн өв уламжлалыг сурталчилж байна

21/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монгол хүүхэлдэйн урлал

20/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жорж Клунигийн гэр бүл ой хээрийн түймрийн улмаас Францын өмнөд хэсэг дэх гэрээсээ нүүлгэн шилжүүлэгджээ

02/08/2026

Cardi B өгзөгнийхөө хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн гэдгээ илэн далангүй ярьжээ

02/08/2026

Эми Уайнхаусын аав дуучны найзуудад 1 сая ам.доллароос давсан нөхөн төлбөр төлөхөөр болжээ

02/08/2026

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.