Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»“Цус сорогч ханхүү” Э.Лхагва-Очир
Цирк

“Цус сорогч ханхүү” Э.Лхагва-Очир

Урлаг Урлаг17/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн “Netflix”-ээр дамжуулан дэлхий нийтийн хүртээл болж буй “PHYSICAL: ASIA” нэвтрүүлэгт Монгол улсаа төлөөлөн оролцож буй багийн гишүүн Э.Лхагва-Очирыг Их Британийн “International Business Times” сайт энтертайнмент буландаа онцолжээ.

Түүнийг урт үст “Цус сорогч ханхүү” хэмээн нэрийдсэн байх ба интернэт орчинд түүний тухай яриа тасрахгүй байгаа тухай онцолсон байна. Хорин гаруй жилийн турш тайзнаа гялалзаж буй түүний өнөөг хүртэл босгосон карьерийн тухай дурдаад “Э.Лхагва-Очир нь 2023 онд CBS телевизийн “The Talk” шоунд зочин артистаар оролцож байсан бөгөөд 2024 онд алдарт зурагчин Дэвид ЛаЧапеллийн авсан Mercedes-Maybach S-Class ‘Cubist Scape’ машины сурталчилгаанд тоглосноороо олон улсад танигдсан нэгэн.

Олон салбарт өөрийгөө сорьж, үзэгчдийг байлдан дагуулж буй түүнийг шүтэн бишрэгчид нь чухам яагаад “Цус сорогч ханхүү” хэмээн нэрлэх болов? Түүний твиттер хуудсан дахь шүтэн бишрэгчид түүний цайвар царай, урт үс, агаар дээрх тэнцвэр, тэмцээний үеэр биеэ хянаж байгаа зэргийг нь харгалзан үзэн цус сорогчтой зүйрлэсэн бол “үзэсгэлэнтэй” царай, намбалаг байдал нь яг л ханхүү мэт байгааг онцлон ийнхүү нэрийджээ.

Хүнд хэцүү сорилтуудыг яг л театрт байгаа мэт гүйцэтгэж буй түүнийг шоуны дунд хэсэгт багийнхаа эрч хүч нь болж, гол дүр байсан. Бусад багууд эр бярдаа найдаж байсан бол тэд маш стратегич байж чадсан нь олны анхаарлыг ихээр татаж байна.

Шоу үргэлжлэх тусам онлайн орчинд түүний өрсөлдөх чадвар хийгээд гоо зүйн өвөрмөц байдлыг нь онцлон тус шоуны хамгийн загварлаг хийгээд сэтгэл татам, мартагдашгүй дүрүүдийн нэгээр нэрлээд байна” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн үеэр бэсрэг наадам, гала тоглолт болно

16/06/2026
Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” энэ сарын 19-нд эхэлнэ

12/06/2026
Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.