Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Титаник”-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана
Гадаад мэдээ

“Титаник”-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана

Урлаг Урлаг20/11/2025Шинэчлэгдсэн:20/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Титаник” хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг Их Британид дуудлага худалдаанд тавьсан байна. Уг зорчигч нь Эрнест Томлин гэдэг 21 настай, гуравдугаар ангиллын тасалгааны зорчигч бөгөөд тэрбээр Роуз хэмээх бүсгүйд сэтгэл алдарч шаналж байгаа тухайгаа бичсэн байжээ.

Захидлыг “Henry Aldridge & Son” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулна гэж “The New York Post” сонинд мэдээлсэн байна.

1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд Английн Саутгемптон хотын боомтоос хөдөлсөн “Титаник” хөлөг онгоцонд суусан тэрбээр хэдэн цагийн дараа гэр бүлийнхэндээ таван хуудас захидал бичжээ. Энэ захидлыг Ирландын Куинстаун хотын нэгэн боомтоос шуудангаар илгээсэн байна. Томлин захидалдаа  Роуз гэдэг эмэгтэйд дурлан шаналж байгаа тухайгаа бичжээ.

“Хайрт ээж минь… Хэнд ч битгий хэлээрэй, гэхдээ би энд нэг сайн уйлж авахын тулд 24 цагийн өмнө ирсэн. Ингэвэл Роузыг минь буцаагаад авчрах ч юм шиг. Гэхдээ нулимс түүнийг минь авчирч дийлэхгүй биз дээ? Та нарыгаа орхиж байгаадаа харамсаж байна” гэж тэрбээр бичсэн байна. Томлин захидал бичсэнээсээ хойш гурав хүрэхгүй хоногийн дараа нас баржээ. Тэрбээр 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Титаник” хөлөг онгоц мөсөн уул мөргөж, живсний улмаас амиа алдсан 1500 зорчигчийн нэг юм.

Эрнест Томлины захидлыг түүний гэр бүлийнх нь гишүүд дуудлага худалдаанд тавьжээ. Дуудлага худалдаа энэ сарын 22-нд болох бөгөөд захидлыг 66 мянган ам.доллароос эхлэн үнэ хаялцуулах аж.

“Эрнест зарим талаараа Леонардо ДиКаприогийн /Жэймс Камероны Титаник кино/ тоглосон Жек Доусонтой төстэй. Жек Доусон ч бас гуравдугаар зэрэглэлийн зорчигч байсан бөгөөд хөлөг онгоцон дотор мөрийтэй тоглож, Роуз гэдэг эмэгтэйд дурладаг” гэж “Henry Aldridge & Son” дуудлага худалдааны ордны мэргэжилтэн Эндрю Олдриж онцоллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Call of Duty” цувралын “Black Ops 7” тоглогчдын шүүмжлэлд өртлөө

20/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

14/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“Цовдлуулсан Трамп” баримал өндөр үнээр зарагджээ

13/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Call of Duty” цувралын “Black Ops 7” тоглогчдын шүүмжлэлд өртлөө

20/11/2025

“Netflix” компани контентод суурилсан энтертайнмент хүрээлэнг нээлээ

20/11/2025

Маргааш “Чингис хаан” дуурийг тоглоно

20/11/2025

“Титаник”-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана

20/11/2025

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Төрийн шагналт, академич С.Нарангэрэлд хүртээнэ

20/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.