Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Маргааш “Чингис хаан” дуурийг тоглоно
Дуурь

Маргааш “Чингис хаан” дуурийг тоглоно

Урлаг Урлаг20/11/2025Шинэчлэгдсэн:20/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчуудын бахархал, тусгаар тогтнол, түүхийн алтан хуудас болсон хоёр чухал өдөр энэ сард тохиож байна. Үндэсний бахархалт сарыг тохиолдуулан Чингис хааны түүхэн гавьяаг хүндэтгэн дурсах зорилготой урлаг, соёлын олон арга хэмжээ болж байна.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” үндэсний дуурийг маргааш “Монгол бахархлын өдөр”-өөр дахин тоглохоор болжээ. Уг дуурийг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд тоглосон юм.

Энэхүү дуурьд Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.

Чингис хааны тухай анхны дуурь

Чингис хааны тухай өгүүлсэн кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон байдаг ч түүний талаар хийсэн анхны дуурь нь “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурь юм. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн анхны тоглолт 2003 оны тавдугаар сарын 3-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдож байжээ. Дуурийн цомнолыг ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ.

Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол Улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно

12/11/2025
Дуурь Урлаг

ФОТО: Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриас

03/11/2025
Дуурь Урлаг

“Севилийн үсчин” дуурийг хоёр удаа тоглоно

30/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” компани контентод суурилсан энтертайнмент хүрээлэнг нээлээ

20/11/2025

Маргааш “Чингис хаан” дуурийг тоглоно

20/11/2025

“Титаник”-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана

20/11/2025

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Төрийн шагналт, академич С.Нарангэрэлд хүртээнэ

20/11/2025

18 каратын алтан суултуур 12 сая ам.доллароор зарагджээ

20/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.