Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жүжигчин Ц.Баясгалан “Моно жүжгийн өдрүүд” уран бүтээлийн тайлан тоглолт хийнэ
Нийгэм

Жүжигчин Ц.Баясгалан “Моно жүжгийн өдрүүд” уран бүтээлийн тайлан тоглолт хийнэ

Урлаг Урлаг25/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
edit04269694108812014-04-25-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын  театрын МонАкт-2014 фестивальд Монгол улсаа төлөөлөн “Эдит Пиаф байна” моно драмын жүжгээрээ атмжилттай оролцоод ирсэн.

Энэхүү фестиваль нь Косово улсын Пеяа хотод 2014 оны 4-р сарын 15-наас 22-ны өдрүүдэд үргэлжилж, Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро,  Румын, СловеХниа, Словакиа зэрэг дэлхийн 13 улсын 70 гаруй уран бүтээлчдийн уран бүтээлчид өөрсдийн моно жүжгээр оролцсон бөгөөд “ШИЛДГИЙН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ”-ГРАНПРИ шагнал, “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”,  “Шүүгчдийн нэрэмжит шагнал”–ийн эздийг тодруулсан олон улсын уралдаант фестиваль бөгөөд Монгол улс тэргүүж, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ “Шилдэг уран бүтээл-Гран При” шагналыг хүртсэн юм.

Жүжигчин Ц.Баясгалангийн жүжиглэх дуулах ур чадварыг өндөрөөр үнэлж, тайз декораци, дуу шум, гэрэлтүүлэг гээд бүх зүйлийг Олон улсын шүүгч нар цогцоор нь үнэлсэн нь энэхүү шагналын эзэн болгосон юм.

Энэхүү моно жүжгийг 2013 онд Украины зохиолч Нина Мазурын зохиолоор найруулагч МУУГЗ Б.Баатар найруулан ерөнхий зураачаар МУСТА Н.Батбилэг ажиллаж, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг тайзнаа харуулан түүний 7 дууг франц хэл дээр дуулж, бүжиглэж, жүжиглэж, үзэгчдэдээ хүргэсэн моно мюзыкл драм юм.

Мөн жүжигчин Ц.Баясгаланд энэхүү фестивалиас Германы Ханновер хотод 2015 онд болох Моно драмын Олон улсын фестивальд оролцох ЭРХИЙГ  АЛБАН ЁСООР ОЛГОЛОО.

Улсын Драмын Эрдмийн театрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд уран бүтээлчдийн тайлан тоглолт, уран бүтээлийн цэнгүүнийг зохион байгуулах ажлын хүрээнд энэ жил жүжигчин Ц.Баясгалангийн “МОНО ЖҮЖГИЙН ӨДРҮҮД” уран бүтээлийн тайлан тоглолтыг 2014 оны 5-р сарын 02-03-нд УДЭТ-ын тайзнаа хийх гэж байна.

  • 5-р сарын 02-ны 20:00 цагт “Би Эдит Пиаф байна” моно жүжиг (2013)

                                    21:00 цагт “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт

  • 5-р сарын 03-ны 19:00 цагт “Тэнгэрийн аялгуу” моно жүжиг (2014)

                                    20:00 цагт “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт тус тус болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.