Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Мексикийн мисс Фатима Бош дэлхийн миссээр шалгарчээ
Гадаад мэдээ

Мексикийн мисс Фатима Бош дэлхийн миссээр шалгарчээ

Урлаг Урлаг24/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ жилийн “Miss Universe” гоо бүсгүйн тэмцээн хэрүүл маргаантай, хурцадмал уур амьсгал дунд явагдлаа. “Miss Universe 2025” тэмцээний ялагчаар Мексикийн 25 настай Фатима Бош тодорчээ.

“Тэнэг” гэгдсэн Мексикийн бүсгүй “Miss Universe” боллоо

Тэмцээн эхлэхээс өмнө “Miss Universe” тэмцээнийг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Нават Ицарагрисил Facebook-ийн шууд нэвтрүүлгийн үеэр Мексикийн мисс Фатима Бошийг доромжилж байв. Нават Ицарагрисил түүнийг ивээн тэтгэгчидтэй хийх уулзалтад ирсэнгүй гэж зэмлээд хүмүүсийн өмнө “тэнэг” гэж нэрлэж, буруугаа хүлээхийг шаардсан. Харин Фатима эсэргүүцэл илэрхийлэн, танхимаас гарч явсан нь эхний шуугиан байлаа. Мексик улсын Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж байв.

Гэсэн ч тэмцээний ялагчийг зарлахад Фатима Бош түрүүлсэн. Энэ нь мэдээж зохион байгуулагчдыг үүссэн хэл амыг дарахын тулд Фатимад цом олголоо гэж бусад улсууд шүүмжлэхэд хүргээд байна.

Финалын үзүүлбэрийн өмнө хоёр шүүгч зохион байгуулагчидтай маргалдаад тэмцээнээс гарсан. Их Британи, Ямайкийн миссүүд тайзан дээрээс ойчиж, гэмтсэн гээд асуудлууд байлаа.

“Miss Universe 2025” тэмцээний хоёрдугаар байрт нутгийн эзэн Тайландын Правинар Сингх шалгарсан бол Стефани Асабали (Венесуэл), Аттиса Маналo (Филиппин), Оливия Ясе (Кот-д’Ивуар) нар шилдэг тавд багтжээ.

Нийт 74 жилийн түүхэндээ тус тэмцээн хэд хэдэн удаа эзэн, зохион байгуулагчаа сольсны дотор Ерөнхийлөгч Трамп байлаа. Харин 2023 оноос Тайландын медиагрупп JKN, Мексикийн бизнес эрхлэгч Рауль Роча Кантy нар эрхийг нь авсан юм.

Дараа жилийн “Miss Universe” тэмцээн Пуэрто-Рикод болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Су Хён Филиппиний брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.