Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Ахмад жүжигчин О.Норолхоо Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ
Театр

Ахмад жүжигчин О.Норолхоо Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

Урлаг Урлаг25/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Улсын драмын эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлч, жүжигчин О.Норолхоо Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа.

О.Норолхоо нь 1968–1992 онд Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллах хугацаандаа 50 гаруй дүр бүтээснээс дурдвал, Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжгийн Идэр, Ч.Айтматовын “Эхийн дууль” жүжгийн Джамбулат хүү, Б.Стоугийн “Том авгын овоохой” жүжгийн Синечка, П.Хорлооогийн “Өрсөлдөөн” жүжгийн Осор, С.Удвалын “Цэрэн хаачив” жүжгийн Мандал, Егор Булычев жүжгийн Шура, Батбаярын “Дөшинжирмийхэн” жүжгийн Энхтүвшин, А.Толстой “Алтан түлхүүр” жүжгийн Буратино, С.Маршакын “Муурын байшин жүжиг”-ийн Зулзага муур, Батбаярын “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн Эх шулам, Панчо Панчевийн “Шовгор малгайн дууль” жүжгийн 4 ихэр хүү, Д.Мягмар “Найрын ширээний ууц” жүжгийн Цэцгээ, Самдангийн хүү зэрэг дүрийг бүтээсэн эрхэм юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Морин хуур” хүүхэлдэйн жүжиг Красноярск хотын Дуурь, бүжгийн театрын тайзнаа тоглогдлоо

05/06/2026
Театр Урлаг

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026
Театр Урлаг

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар эргүүлэн томиллоо

03/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Су Хён Филиппиний брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.