Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ-ын бүжиг, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ
Театр

УДЭТ-ын бүжиг, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Урлаг Урлаг25/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

УДЭТ-ын бүжиг, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнууллаа.

Г.Ган-Очир нь 1996 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажлын гараагаа эхлүүлж байсан. 2019 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийнтеатрт бүжиг, хөдөлгөөний найруулагчаар ажиллаж уран бүтээлүүдэд шинэ уур амьсгал оруулсаар байна. Тэрээр УДЭТ-т ажиллах хугацаандаа театрын төлөвлөгөөт уран бүтээл Т.Габбегийн “Үнсгэлжин”, Д.Урианхайн “Харанхуйд харагдахуй буюу 2-1=0”, С.Жаргалсайханы “Би эрчүүдийг хүснэ”, Ч.Ойдовын”Далан худалч”, П.Меримегийн “Кармен хүүхэн”, У.Шекспирийн “Ричард ван III”, О.Нилийн “Тамын дурлал”, У.Шекспирийн “Ромео Джульетта”, “Зуун шөнийн зүүд”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосонхайр” жүжгүүдэд жүжигчнээр ажилласан бол Р.Куни “Эцсийн зогсоол зөвхөн чи”, Х.Пинтер “Yesterday”, Н.Коляда “Манекен”, Дарио Фо “Чөлөөт хос”, У.Шекспирийн “Ромео Жульетта”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”, Б.Хишигзаяа, Я.Баяраа нарын “Царцаа намжил”, Л.Толстойн “Адууны түүх”, Э.Оюун, С.Нинжбадгарнарын “Би эндээс явахгүй”, С.Өлзийтөгс “Бүсгүйнзурвас”, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Н.В.Гоголийн “Тоглоомчид”, Б.Цогнэмэхийн“Тэнгэрийн хүү” зэрэг жүжгүүдэд бүжиг дэглээчээр тус тус ажиллаж, мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Г.Ган-очир нь урлагт хөл тавьж, ажилласан хугацаандаа 200 гаруй бүжиг дэглэж ажилласнаас гадна 2016-2019, 2022, 2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны ерөнхий бүжиг дэглээчээр ажилласан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Театр Урлаг

Жамсранжавын Пүрэвдорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Кино судлаач, баримтат кино найруулагч Түдэвийн Чимид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

08/07/2026

ФОТО: “The Odyssey” киноны дэлхийн нээлтээс

08/07/2026

IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.