Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»III Филипп хааны ховор алтан зоосыг үнэ хаялцуулжээ
Гадаад мэдээ

III Филипп хааны ховор алтан зоосыг үнэ хаялцуулжээ

Урлаг Урлаг26/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Испанийн хаан III Филиппийн 100 эскудогийн нэрлэсэн үнэ бүхий ховор алтан зоос Женевт болсон дуудлага худалдаагаар 2.8 сая швейцар франкийн (3.5 сая ам.доллар) үнэ хүрч зарагджээ. Дуудлага худалдааг Европын Numismatica Genevensis SA ордон зохион байгуулсан байна.

339 грамм жинтэй уг зоосыг 1609 онд Сеговиа хотод Америкаас авчирсан алтаар цутгасан байна. Эл зоос нь Испанийн түүхэн дэх анхны ийм нэрлэгдсэн үнэтэй зоос бөгөөд XVII зууны үеийн Испанийн хаант засгийн бүтээсэн хамгийн том алтан зоос ажээ. Зоосыг гүйлгээнд ашиглах зориулалтаар бус харин хаант улсын эд баялаг, хүч чадлыг харуулах зорилгоор цутгасан гэж Numismatica Genevensis SA ордны мэдээлэлд дурджээ.

Уг зоосыг бүтээх үед хаан байсан III Филипп Испанийг 1598 оноос хойш захирч байжээ. Зоосон дээр Кастилла, Леон, Арагон, Португал, Австри, Бургунди, Брабанс болон бусад нутаг дэвсгэрүүдийн сүлдүүдийг дүрсэлсэн байна. Энэхүү зоостой ижил 100 эскудогийн нэрлэгдсэн үнэ бүхий хэд хэдэн зоосыг дараа нь 1614-1620 оны хооронд цутгасан боловч, 1609 онд цутгасан хувилбар нь онцгой ховорт тооцогддог ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Атлантад дэлгэсэн орчин үеийн монгол зураг

24/02/2026

Дэлхийн хамгийн том монгол дээл “Чингис хаан” үндэсний музейд олны хүртээл болж байна

24/02/2026

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.