Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Гэр” театр “Кактус” жүжгээр хөшгөө нээнэ
Театр

“Гэр” театр “Кактус” жүжгээр хөшгөө нээнэ

Урлаг Урлаг27/11/2025Шинэчлэгдсэн:27/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголд драмын урлаг улсын мэдлийн ганц театрын тайзнаас дайжин тэлж, өөр өөрийн илэрхийлэмж, шийдэл, уран бүтээлийн бодлого, үзэл санаа бүхий олон хувийн театрууд шил шилээ даран мэндэлж буй нь сайны дохио. Драмын урлаг Монголд либералчлагдаж байна. Үүний ойрын жишээ болохуйц шинэ тутам байгуулагдсан “Ger theatre” , “Гурван сүүдрийн театр” энэ сарын сүүлчээр жүжгээ тавих гэж байна.

Ингээд арваннэгдүгээр сарын 30-ны өдөр УИД-ийн долдугаар давхарт байрлах “NewYork Empire” ресторанд ганцхан удаа тавигдах “Кактус” бэсрэг жүжгийн зохиолын тухай товч бичвэрийг хүргэе.

Тэсэхгүй гэсэн болгоноо амьдралын эрхэнд тэсэж гарсан бол, гарч буй бол энэ танд зориулагдсан жүжиг юм. Зовлонг залгидаг, гомдлыг ч мөн адил залгидаг. Амьдрал ерөөс шударга бус гэдэгтээ эвлэрээд тэсэж туулсаар, давж гарсаар байгаа бол.  

Ямар ч новшийн зүйлийн дараа чимээгүйхэн ганцаар уйлаад, хөмхийгөө зуун, худлаа инээн цаашаа амьдардаг бол?     

Тийм ээ, би таны өөрөөсөө хүртэл үгүйсгэдэг өвдчихсөн эмзэг сэтгэлийг чинь олчихсон. Бугалчихсан их гомдлыг чинь мэдчихсэн. Мартчихсан, үгүйсгэгдсэн хүсэл мөрөөдлийг чинь ч бас. Яагаад ийм хатуу, харгис, тэвчээртэй хэзээ ч өвдөж байгаагүй мэт, амжилтаар дүүрэн байх гэж хичээдэг, алдаа гаргахыг үзэн яддаг, үргэлж мөнгө, эрх мэдэл, гоо үзэсгэлэн, алдар нэрийн хойноос хөөцөлддөг билээ! 

Яагаад гэвэл хайр энэрэл, хүлээн зөвшөөрөл байгаагүй учраас. Хэрэв хайрыг устай зүйрлэвэл амьдрал цөл мэт. Тийм үед хүн цэлэлзсэн гомдлоо огоорон сэтгэлийн чанад нуугаад хатууждаг. Өөрт тохиосон хэцүүг бусад нь ч бас давж туулах ёстой мэт аашилдаг. Бид эмзэг, сул дорой, ямар ч байдлаар оршин тогтносон хүлээн зөвшөөрүүлж, хайрлуулах эрхтэй шүү дээ. Хүндлүүлэх эрхтэй. Яагаад гэвэл хайр хаяа хязгааргүй, бүхнийг энэрдэг. Өнөөгийн бидний нийгэмд энэ “хайр”, жинхэнэ “хайр”, Д.Урианхай зохиолчийн бичсэн “Хайр бол далдад буй бурхан чанар байх” хэмээн таамагласан, тэр хайр үгүйрсэн. Одоо ахиад хэлье. Бид цөлд ургасан. Тиймээс бид өргөсөөр дүүрэн. Бидэнд буу тулгаж буй мэт ажил мэргэжил, амжилт, чадвар, гоо зүйд минь шалгуур тогтоосон. Гэр бүл болох, найз нөхөдтэй болох, нийгмийн ихэнх харилцаанд байр суурь нөлөөлнө. Бидэнд хүмүүс хэрхэн хандах нь үүнээс шалтгаална. Огиудас хүргэм л дээ. Гэхдээ цөөнгүй хүмүүс энэ зүйлийг туулсан, мэднэ гэж бодож байна. Энэ хандлага хүнийг “хүн” биш нийгэмд үйлчлэх “бараа” болгож байна. Уг нь бид эрх чөлөөт хүн шүү дээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025
Театр Урлаг

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ

15/12/2025
Театр Урлаг

“Пиноккио” модон хүүгийн түүхээр аялуулна

11/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.