Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ
Гадаад мэдээ

Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ

Урлаг Урлаг03/12/2025Шинэчлэгдсэн:03/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өвлийн өндөг” хэмээн нэрлэгддэг, болор, очир эрдэнээр урласан ховор өндгийг мягмар гараг /2025.12.0/-т нэрээ нууцалсан худалдан авагч 22.9 сая фунт стерлингээр /26 сая евро/ худалдан авснаар дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ.

Дуудлага худалдааны “Christie’s” ордноос мэдэгдсэнээр, “Өвлийн өндөг” нь 2007 онд Ротшильдын өндөгний тогтоож байсан 8.9 сая фунт стерлингийн дээд амжилтаас давсан байна.

Оросын үнэт эдлэл урлаач Петр Карл Фаберже Оросын хаан болон түүний гэр бүлд зориулан Улаан өндөгний баярын 50 өндөг бүтээжээ. Энэхүү бүтээлч ажил 1885-1917 оны хооронд 30 жилийн турш үргэлжилсэн байна. Эдгээр өндөг нь ер бусын нарийн хийцтэй бөгөөд тус бүр нь дотроо нууцлаг гэнэтийн бэлэгтэй ажээ.

Харин “Өвлийн өндөг” бол II Николай хаан 1913 онд өөрийн ээж, хатан хаан Мария Феодоровнадаа бэлэглэсэн Улаан өндөгний баярын бэлэг байлаа. 14 см хэмжээтэй өндгийг бүтээхдээ болорыг нарийн аргаар сийлж, цагаан алтан цасан ширхэгийн хээ, 4500 жижиг очир эрдэнийн чулуугаар чимэглэсэн байна. Өндгийг онгойлгоход үнэт чулуугаар чимэглэсэн кварцан цэцгүүд бүхий жижиг сагс гарч ирнэ. Энэхүү гэнэтийн бэлэг нь хаврыг бэлгэддэг ажээ.

“Christie’s” ордны Оросын урлагийн бүтээл хариуцсан хэлтсийн дарга Марго Оганесян уг өндгийн гайхалтай уран хийц загварыг үнэлэн “гоёл чимэглэлийн урлагийн Мона Лиза’” хэмээн нэрлэжээ. “Өвлийн өндөг бол үнэхээр таны олж үзэх хамгийн ховор эд зүйлсийн нэг мөн. Фаберже үүнийг хэрхэн бүтээснийг ухаж ойлгоход үнэхээр хэцүү” гэж М.Оганесян хэлжээ.

Хаан III Александр Фабержегийн өндгийг бэлэглэх уламжлалыг эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр эхнэртээ Улаан өндөгний баяраар өндөг бэлэглэдэг байжээ. Түүнийг залгамжилсан II Николай хаан энэхүү уламжлалыг үргэлжлүүлж, бэлгийг эхнэр, ээждээ өгдөг болжээ. 1917 оны Оросын хувьсгалаар хаант засгийг түлхэн унагах хүртэл II Николай хаан ээж, эхнэртээ жил бүр Улаан өндөгний баярын хоёр өндөг захиалдаг байжээ.

Фаберже эзэн хааны гэр бүлд зориулж 50 өндөг урласан бөгөөд үүнээс ердөө 43 нь хадгалагдан үлдэж, долоо нь алга болжээ. 1918 онд Николай хаан болон түүний гэр бүлийнхэн амиа алдсаны  дараа “Өвлийн өндөг”-ийг Санкт-Петербургээс Москва руу авчирсан байна. Улмаар коммунист эрх баригчид 1920-иод онд Оросын урлагийн үнэт зүйлсийн заримыг нь худалдах үед Лондоны нэгэн фирм худалдаж авсан байна.

Уг өндгийг 1994 онд “Christie’s”-ийн дуудлага худалдаанд дахин гарч ирэх хүртэл 20 жилийн турш алдагдсан гэж үзэж байсан бөгөөд тухайн үед 7 сая гаруй швейцар франкаар /тухайн үеийнхээр 5.6 сая ам.доллар/ зарагджээ. Улмаар 2002 онд Нью-Йоркт хоёр дахь удаагаа 9.6 сая доллароор зарагдаж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн шинэ жилийн өвөрмөц ёслолууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин биеэ үнэлэгч хайсан хэргээр ял сонсож магадгүй

13/01/2026

Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ

13/01/2026

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ

13/01/2026

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

13/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.